Шууд

Английн аваргууд шилдэг наймд шалгарлаа

2017-03-15 14:16:46

ЕХХ-ны “Аваргуудын лиг”-ийн тэмцээний хасагдах шатанд шалгарсан шилдэг 16 багийн хариу тоглолтуудын хүрээнд энэ өдөр Английн аварга “Лестер Сити” клуб “Кинг Пауэр” цэнгэлдэх хүрээлэндээ Испанийн “Севилья”-г хүлээн авч, багууд хариу тоглолтыг хийсэн байна. 2 багийн хооронд болсон эхний тоглолт Испанид болоход “Севилья” клуб талбайдаа 2:1-ийн харьцаатай хожоод байсан. Энэ өдрийн тоглолтын эхний гоолыг талбайн эзэд чөлөөт цохилтоос оруулсан. Алжир хагас хамгаалагч Рияд Махрезын дамжуулалтыг багийн ахлагч Уэс Морган хаалганд оруулжээ. Энэ тоглолтод мөн Крейг Шекспир “Лестер”-ийн ахлах дасгалжуулагчийн үүргээр анхны тоглолтдоо багаа удирдан оролцсон юм. Тоглолтын 2-р үе эхлээд 27 настай Англи хагас хамгаалагч Марк Олбрайтон эсрэг багийнхаа хамгаалалтын алдааг ашиглаж, тун хүчтэй цохин гоолыг оруулсан. Ингэснээр “Цөлийн үнэгнүүд” хочит “Лестер”-ийн залуус багийнхаа түүхэнд дахин шинэ хуудсыг нээж , анх удаа ЕХХ-ны хамгийн нэр хүндтэй тэмцээний шилдэг 8 багийн нэгээр тодорч байна. Европ тивийн шилдэг багууд өрсөлддөг энэ тэмцээний хүрээнд өнөөдөр шөнө 2 тоглолт болсоноор дараагийн шатанд өрсөлдөх шилдэг 8 баг бүрэн тодрох юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Английн аваргууд шилдэг наймд шалгарлаа  
Үзсэн: 719 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй