Шууд

Дугуй унахад зориулсан шинэ загварын хамгаалалтын малгай зохион бүтээжээ

2017-03-17 12:03:09

Бид гадаад мэдээний хэсгээрээ шинэ гарч байгаа техник технологийн мэдээллийг үзэгчдэдээ хүргэхийг зорьдог. Тэгвэл энэ удаад, АНУ-ын "Спитфаяр Индастр"-ийн тэргүүн, аж үйлдвэрлэлийн дизайнер Айсис Шиффер дугуй сонирхогч хүүхэд залуучуудад зориулан хөнгөн, загварлаг, авч явахад авсаархан,  хэрэглэхэд хялбар гээд олон тодотголыг өөртөө агуулсан шинэ загварын "Экохэлмэт" хэмээх хамгаалалтын малгайг зохион бүтээжээ.

Тэрээр энэхүү малгайгаа бүтээхийн тулд маш олон төрлийн судалгаа явуулсан байна. Үүний үр дүнд хүүхэд залуучуудын 90 орчим хувь нь дугуй унахдаа хамгаалалтын малгай өмсдөггүй гэсэн судалгаа гаржээ. Гэвч хамгаалалтын малгай нь гэнэтийн ослын аливаа гэмтлийг 85 хувиар бууруулдаг тул байнга хэрэглэж занших шаардлагатай юм.

Хүмүүс энгийн хамгаалалтын малгай нь төдийлөн сайн байж чаддаггүйгээс гадна хэтэрхий үнэтэй гэсэн шалтгаанаар өмсөхөөс татгалздаг байна. Тэгвэл энэ малгай нь сүүлийн үеийн загварын шийдлийг цогцлоон, ус нэвтэрдэггүй, хатуу цаасан материалаар хийгджээ. Тиймээс хөнгөн, авч явахад авсаархан аж. Гэвч тус малгай нь өөрийн гэсэн хэрэглээний тодорхой хугацаатай тул байнга өөрт авч явж хэрэглэх боломжгүй юм. Учир нь хатуу цаасан материалаар хийгдсэн учраас, хэдэн удаа хэрэглэсний дараа, урагдах гэх мэт асуудал үүснэ. Тиймээс ч үнийн хувьд, хамгийн хямд буюу 5 доллараас илүүгүй үнэтэй юм байна. Түүнчлэн ослын шалгалтыг амжилттай хийсэн учир хүмүүсийн эрүүл мэндэд хор нөлөө учруулахгүй аж.













Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дугуй унахад зориулсан шинэ загварын хамгаалалтын малгай зохион бүтээжээ   
Үзсэн: 402 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
baba [103.57.93.xxx] 2017-03-17 21:03
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй