Шууд

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2017-03-19 07:00:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 19. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 22. Адъяа гараг. Эрхтэний тэнгэрт одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. 

Барилдлага: Түлэх   
Шүтэн барилдлага
: Хурьцахуй    
Суудал:
Шороо

Өдрийн наран 7 цаг 00 минутад мандан, 18 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно  хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно 

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Цаашид олон зүйлийг хамтран бүтээх хүнтэйгээ танилцах нь энэ өдрийн гол үйл явдал болно. Энэ хүн таны амьдралын урт удаан замын түшиг тулгуур болно. Гэр бүл болвол бат бөх удаан хамтдаа амьдарна. Хэрүүл маргаан бүү үүсгэ.


ҮХЭР (4/20-5/20)

Гэр бүл болоход тааламжгүй өдөр. Та хайр дурлалаас ихийг хүлээдэг. Хэрвээ өөрт нь хайртай гэдгийг мэдвэл сексийн төгс хамтрагч болж чадна. Байнгын эргэлзээнээс сал. Дурласан хүмүүс өөртөө, сонгосон хүндээ мөн ирээдүйдээ итгэл муутай байгаагаас төвөгтэй байдалд ороод байна. Хувийн амьдрал хэвийн байдалдаа орно. Өөрийн эрүүл мэндээ туйлын анхааралтай хандахыг танд од эрхэс зөвлөж байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Гэр ажил гэсээр байгаад олон нийтийн үйл ажиллагаанд бага оролцох болно. Ямар нэг ажилд оролцсон бол дуусгалгүй бүү орхи. Харин зарим хөнгөн зантай эрчүүд нууц амрагтай болохоос буцахгүй нь. Гэсэн ч тэдний энэ шинэ харилцаа амжилттай үргэлжлэхгүй. Тиймээс хайр сэтгэлийн харилцаагаа сэвтүүлэхээс болгоомжил.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ойрын холын хамаатнууд, танилууд гэх мэт маш олон хүмүүс танайд зочилно. Дотны хүмүүстэйгээ холбоотой бай. Энэ олон хүмүүст багагүй мөнгө зарцуулна. Гэвч зочид ч танд асуудлаа шийдэхэд тань тус болж чадна. Эрүүл мэнд бүрэн тогтвортой байна. Сэтгэл санаа, эрч хүч өндөр байна. Гадаад үзэмждээ анхаарал тавь. Нүүрээ цэвэрлэ, бага зэргийн гоо сайхны хагалгаа хийлгэхэд тохиромжтой.


АРСЛАН (7/23-8/22)   

Таны нэр хүнд дээшилж байна. Энэ өдрийн илэрсэн өвчин цагаан хэл амнаас болсон байна. Мэс засалд орвол муу үр дүнтэй байна. Та сонголт хийж, долоо хэмжиж бодох боловч тодорхой шийдэлд хүрэхгүй. Гэрлэлтээ батлуулахад маш тохиромжтой өдөр. Хайртай хүндээ хамгийн чухал үгээ хэл.Гэр бүлдээ анхаарал халамж тавь.


ОХИН (8/23-9/22)

Харилцаа холбоо, сурлага, бизнес аялалд мөнгөө хямгатай зарцуул. Дурлалын асуудлууд мухардалд орно. Гэрийн ажил хийж, машинаа засварлах хэрэгтэй. Сэтгэл санааны тайван байдлаа хадгалахыг зөвлөж байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Шинэчлэл, цэвэрлэгээ, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд таатай өдөр. Өөрчлөлт хийх хүсэл хувийн ба мэргэжлийн амьдралаар хязгаарлагдахгүй. Олонхид нь гэнэт байр байшиндаа их засвар хийх болсон мэт санагдана. Гэр орны бүх ажил амжилттай бүтнэ. Шинээр бүтээ, өөрчил, засвар хий.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Биеийн тамирын дасгал хийж, идэвхтэй амрах, гадаа ажиллахад таатай өдөр. Таны эрч хүч өндөр байна. Идэвхтэй ажилласны үр дүн удахгүй гарна. Эмэгтэйчүүдийн амьдралыг өөрчлөлт хүлээж байна. Эрчүүд тэвчээртэй байж, сайн цагийг хүлээ. Зан аашны хоёрдмол байдал эргэн тойрныхонтойгоо муудалцахад хүргэнэ.


НУМ (11/22-12/21)

Өсөлт дэвшил, авьяас чадварын нээлттэй өдөр. Амьдралаа төвхнүүлж гэр бүлдээ анхаарал тавь. Болж буй өөрчлөлтөд нас тогтсон хүмүүс дасан зохицоход хэцүү боловч залуу хүмүүс үйл ажиллагааныхаа хэлбэрийг амархан өөрчилж чадна.


МАТАР (12/22-1/19)

Таны эрүүл мэнд доройтож муудна. Та бүтэх бүтэхгүй хүмүүсийн зөвлөснөөр өөрийгөө эмчлэх гэж оролдох магадлалтай. Эмчилгээнийхээ горимыг өөрчилж, шинэ эм ууж, эмчилгээ хийлгэх гэсний хэрэггүй, сурсан аргаасаа эмчилсэн нь дээр. Ингэснээр эмэнд хордож, харшил авахгүй байх болно.


ХУМХ (1/20-2/18)

Гэр бүлийн бүх хүмүүс бие биесээ хайрлан хүндлэх болно. Энэ ордонд төрсөн хүүхэд эцэг эхийнхээ итгэл найдварыг даахыг хичээнэ. Өөрийн сонирхлоо гэр бүлийн явцуу хүрээнд бүү түгж. Одоо та амьдралын олон салбарт нэгэн зэрэг амжилтад хүрэх чадвартай байна.


ЗАГАС (2/19-3/20)

Өнөөдөр их өгөөмөр байна. Гэрийнхэн болоод найз нөхдөдөө өөрийн гарын хоол эсвэл урласан зүйлсээсээ харамгүй өг. Цэцэн мэргэн ухаанаа бусадтай хуваалцаж, хүүхдүүдээ эцэг эхийн хайраар хайрлана. Олонх нь хүүхэдтэй болж баяр хөөрөөр дүүрэн байх болно.


ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно  
Үзсэн: 1673 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй