Шууд Chart

7 хоногийн турш 7 орны 7 марафон гүйлтэд оролцсон эмэгтэй...

2017-03-19 13:39:36

Өдгөө 70 настай, АНУ-ын иргэн Чау Смит нийт 7 хоногийн туршид 7 орны 7 марафон гүйлтийн тэмцээнд оролцжээ. Түүний энэ амжилтыг олон улсын CNN агентлаг онцлон мэдээлж байна. Тэрээр өнгөрөгч нэгдүгээр сарын 25-наас 31-ний өдрүүдэд Австрали, Сингапур, Нидерланд, Чили улсууд болон Антарктидад очиж, марафон гүйлтэд оролцсон байна. Эдгээр орны гүйлтэд оролцохын тулд тэрээр нэг нислэгээс нөгөөгийн хороонд маш шахуу хуваартай оролцож байсан аж.

Тухайлбал, хамгийн хүнд хэцүү марафоны тэмцээн Египетийн Каирт болж өнгөрсөн байна. Учир нь Сингапураас Абу Даби хүрэх онгоц хойшилсны улмаас, Египетэд марафон эхлэхээс ердөө хэдэн минутын өмнө бууж, зочид буудалдаа орж ачаагаа тавих, 10 минутын л хугацаа л байсан талаар ярьсан байна. Давчуу хугацаанаас болж, тэрээр Каирт болсон тэмцээнд 7 цаг гаруй гүйж, 6 дугаарт байрт орж байжээ.

Чао Смит одооноос эхлэн ганцаараа гүйхээ больж, өөрийн багтай болжээ. Түүний багт 7 орны 9 тамирчин багтаж байгаа юм. Тэрээр сүүлийн үед, өдөрт 10 цагийг дасгал сургуулилтдаа зарцуулж байгаа бөгөөд ойролцоогоор 24 орчим км гүйдэг гэнэ.  Сонирхуулахад, одоогийн байдлаар, дэлхийн хамгийн өндөр настай марафоны тамирчин эмэгтэйгээр АНУ-ын Өмнөд Каролина мужийн Харриетте Томпсон тодорсон бөгөөд тэрээр өнгөрөгч 2014 онд АНУ-д болсон бүтэн марафоны үеэр нийт 7 цаг 24 минут гүйж, бариандаа орж иржээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

7 хоногийн турш 7 орны 7 марафон гүйлтэд оролцсон эмэгтэй...  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [211.36.133.xxx] 2017-03-19 23:50
hend heregtein tsus
Зочин [103.212.117.xxx] 2017-03-19 16:15
mundag sain baina amjilt

Бидэнтэй нэгдээрэй