Шууд

Профессор О.Лхагва лекц уншина

2017-03-20 11:16:52

Энэ гуравдугаар сарын 22-нд МУИС-ийн эрдмийн дугуй танхимд  эрдэмтэн, гэгээнтэн, билэгт шинжээчид, авьяастан, байгаль, нийгмийн ухаанаар мэргэшиж буй оюутан, судлаач залуусыг чөлөөтэй оролцож, өргөнөөр ном хаялцах урилгыг Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, А.Эйнштейны олон улсын шагналт доктор, профессор О.Лхагва илгээж байна.

Тэрээр энэ удаад “Эрин цагийн квант болон астрофизик, эсийн биологийн туршилтууд ба билэг эрдэм- Мөнх Тэнгэр, Шинжлэх ухааны хөтөч үзлийн хувирал” сэдвээр лекц унших ажээ. Нэгэнтээ “Орчлонгийн сүнсийг бид хувь заяатай холбон авч, оюун ухааныг ажиллуулж байгаагийн хувьд газар дэлхий дээр тусгалаа үлдээх юмсан гэж боддог” хэмээх О.Лхагва доктор нь физикч онолч, тооч, гүн ухаан судлаач, Квант физикийн салбар дахь олон улсын Эйнштейний шагналт,  Монголын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, шугаман бус эрдмийн ОУ академийн жинхэнэ гишүүн, Нью-Йоркийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, ХХ зууны дэлхийн 2000 шилдэг хүний дипломат, Америкийн физикийн нийгэмлэгийн гишүүн бөгөөд Монголын хамгийн өндөр оюуны чадавхитай хүний нэг юм.


Профессор О.Лхагва лекц уншина  
Үзсэн: 312 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй