Шууд

Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа

2017-03-20 11:50:52

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”,  мөн 2017 оны 67 дугаар тогтоол “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх таниулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 1, 2 дугаар байрны албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалтыг зохион явуулж мэдлэг олголоо.

Сургалтаар газар хөдлөлтийн аюул, гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дамжуулах журам, газар хөдлөлтийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх ажиллагаа, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заагдсан үүргэвчинд байвал зохих 15 нэр төрлийн хэрэгцээт зүйлийн бүрдлийг хангуулах, газар хөдлөлтийн гамшгийн аюулын үед өөрийгөө хамгаалах, аюулгүй талбайд гарах ажиллагааны сургалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийт 825 албан хаагчдад зохион байгуулж ажиллалаа.

Хичээлийг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар, дэд дарга, дэд хурандаа Б.Үнэнбаатар, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Ц.Эрдэнэчимэг, гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн, дэд хурандаа Д.Мөнхсайхан нар хуваарийн дагуу зохион байгуулж явуулсан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагааны сургалт зохион байгууллаа  
Үзсэн: 370 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй