Шууд

МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатарыг томилов

2017-03-20 12:26:15

Монгол Улсын Их Сургууль (МУИС) нь бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны бусад нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын түвшний суралцагч, эрдэмтэн багш, ажилчидтай Монгол Улсын эрдэм оюуны томоохон төв юм.

МУИС-ийн шинэ захирлаар Я.Төмөрбаатар томилогджээ. Тэрбээр урьд нь БСШУЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан. Герман улсад улс төр, олон нийтийн мэргэжлээр төгссөн өдгөө 53 настай эрхэм юм. Түүнийг БСШУСЯ-ны сайдын тушаалаар 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр МУИС-ийн захиралын албан тушаалд томилж,  өмнөх захирал Р.Бат-Эрдэнэ тамгаа гардуулан өглөө. Ийнхүү их сургуулиудын захирлыг шинээр томилох ажил МУИС-аас эхэлж тэд шинэ удирдлагаа хүлээж авч байна.


МУИС-ийн захирлаар Я.Төмөрбаатарыг томилов   
Үзсэн: 327 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй