Шууд

Умард Солонгосыг үй олноор хөнөөх зэвсгийн хөгжил дэвшилд хүрсэн гэв

2017-03-20 13:04:27

Умард  Солонгос  өчигдөр  пуужингийн шинэ хөдөлгүүр  туршсаныг  бид  мэдээлсэн.  Тэгвэл  Өмнөд  Солонгосын батлан хамгаалахын яамнаас үүнтэй  холбоотойгоор өнөө  өглөө  мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд  Умардыг үй  олноор хөнөөх зэвсгийн хөгжил  тодорхой дэвшилд  хүрчээ  хэмээн дүгнэсэн  байна.   

Мөн Өмнөд  Солонгосын  мэргэжилтнүүд   Умардын пуужингийн  туршилт хийдэг  талбайгаас  авсан   зургуудад  дүн  шинжилгээ хийгээд  шинэ   хөдөлгүүрийн  тив алгасагч  баллистик  пуужин хөөргөхөд ашиглах боломжтой гэж  урьдчилсан байдлаар дүгнэж  байгаа аж.  Гэхдээ бүрэн дүгнэлт хийхэд тодорхой цаг хугацаа  шаардлагатай  байгааг онцолжээ.  

Өчигдөр  Умард Солонгосын  цахилгаан мэдээний агентлаг   Пхёнан Пукто  муж дахь  Сохэ  талбайгаас   пуужингийн шинэ төрлийн хөдөлгүүрийг  туршсанаа мэдээлсэн  юм.  энэ  туршилтад  тус улсын залуу удирдагч  Ким Жон  Ун   байлцсан  бөгөөд  тэрээр   пуужингийн үйлдвэрлэлд  шинэ  сэргэн  мандалт  ирснийг онцлон тэмдэглэсэн тухай мэдээлж  байсан юм.  Мөн хэвлэлүүд Пхеньян  хамгийн сүүлд  2016 онд  ийм төрлийн туршилт хийж байсныг  сануулж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгосыг үй олноор хөнөөх зэвсгийн хөгжил дэвшилд хүрсэн гэв  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.179.8.xxx] 2017-03-20 15:14
Зэвсэглэлээр нэг л хөөцөлдөөд эхэлсэн бол зогсохгүй л дээ. 3 лидер улс тооцоо хийж байгаа байх

Бидэнтэй нэгдээрэй