Шууд Chart

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг гардуулна

2017-03-20 13:26:54

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээж авах ёслолын ажиллагаа маргааш 10:00 цагт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд болно. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын Их хурлын намрын чуулган завсарлахын өмнөхөн нэгдсэн хуралдаанаар баталж, гуравдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж буй билээ.

“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг гардуулан өгөх үйл ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт тэргүүтэй Улсын их хурал, Засгийн газрын төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын үе үеийн удирдлага оролцоно. Мөн цагдаагийн алба хаагчид ёслолын жагсаал жагсаж, Цагдаагийн алба хаагчийн шинэ тангаргийг өргөх юм.


“Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг гардуулна  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй