Шууд

Японы батлан хамгаалахын сайд Курилын арлуудад Оросын дивизүүдийг байрлуулахыг эсэргүүцлээ

2017-03-20 13:44:22

Японы  нийслэл Токио  хотноо ОХУ, Японы  гадаад хэрэг,  батлан хамгаалахын сайд нарын уулзалт болж байгаа тухай бид түрүүхэн мэдээлсэн. Тэгвэл   уулзалт дээр хийж буй сайд нарын мэдэгдлийг Оросын  мэдээллийн сайтууд  шуурхай дамжууллаа.

Тухайлбал, 2+2 форматаар болох уулзалтын өмнө Японы БХ-ын сайд Томоми Инада Курилын арлуудад Оросын дивизүүдийг байрлуулж, газар хөлөг онгоц  ангиллын  пуужингууд  зоогоод  байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Тэрээр ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай ганцаарчилж уулзахдаа  ийнхүү мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр  аюулгүй  байдлын  асуудлаа  зохицуулах  арга хэмжээ авахад 2 талын хамтын ажиллагаа чухлыг онцлоод 2+2 сайд нарын  түвшний  уулзалт сүүлийн  4 жилд  анх удаагаа болж байгааг  өндөр  ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Одоо 2 улсын сайд нарын өргөтгөсөн уулзалт эхлээд  байна. Орос, Японы сайд нарын түвшний энэ уулзалтыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Японд хийсэн айлчлалын үр дүнд зохион байгуулахаар тогтсон  юм.  Гэхдээ ийм форматтай  анхны  уулзалт 2013 оны 11 дүгээр сард  болж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы батлан хамгаалахын сайд Курилын арлуудад Оросын дивизүүдийг байрлуулахыг эсэргүүцлээ  
Үзсэн: 1594 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.9.40.xxx] 2017-03-20 21:27
Одоо Япончууд амаа барьдаг биз!2004 оны үед байх шүү Кремль маргаантай 4 арлын 2 нь Японд өгч болох юм гэж мэдэгдэж байлаа !Кремлийн захирагч Путин ийнхүү мэдэгдэж байлаа.Одоо Кремльд ойр эх сурвалжийн хэлсэнээр Оросууд хэзээч Курилийн арлуудыг Японд буцааж өгөхгүй бүр галав юүлж байсан ч Харин зүгээр хамтарсан эдийн бүс н тэр бол байгуулж болохын гэж байгаа юмдагуудаа ! Оросууд самурай нарыг хөөрхөн аргалаад байхаа мэдэх байлгүй дээ ?!
zochin [103.23.51.xxx] 2017-03-20 19:28
oroo ochood yraich tiim ih sanaa zovood bga ym bol yasan zavtai hel ve
сандо [182.160.34.xxx] 2017-03-20 17:23
орос 4 арлаа буцааж өгөх байтугай,Сахалинаа ч Японд өгнө. оросын задрал болсноос гарах үр дагавар,түүнтэй холбогдож гарч болзошгүй нөхцөл байдлын үед хэрхэн ажиллах талаар барууныхан бэлтгээд эхэлчихсэн байна. Тэр үед Сахалины амбан захирагч ямар шийдвэр гарргах нь...
Зочин [182.160.32.xxx] 2017-03-20 17:35
Юу ч мэдэхгүй нус байж олон битгий хуцаж бай. Түүх сайн унш. Орос яаж ч ядарч байсан гаүар нутгаа өргөтгөж бснаас зарж бгаагүй. Аляскыг оруулахгүйгээр.
Hariinh [182.160.36.xxx] 2017-03-20 15:40
Yponii gichiinuud ugaasaa hooson tolgoitoi deer ni hor nairuulj eriin tolgoi deer garch suuhdaa ch eedee mon chadvarlagdaa. Ugaasaa yapon chin ard tumnee ali baga angias ni ehleed orosuudiig atgaaljin har mangas meteer oilguulj bichuulj surah bichigtee oruulj irsen yum genelee. Harin ANU bol ahan duus gesen shu.
Зочин [62.203.140.xxx] 2017-03-20 15:32
oros ooriinhoo gazar deer ugaa hiihiig ene samuurai zaah uu. ene samuurai gichii asar ich mongo zavshsan ni ilreed ter hergiig ni mordood ehlehleer odoo olni anhaarliig oros ruu handuulj baina

Бидэнтэй нэгдээрэй