Шууд

Мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо

2017-03-20 14:52:25

Мэдээллийн технологийн олон улсын томоохон үзэсгэлэн болох "Себит-217"  Ханноверт нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь  компьютерын технологийн салбарт ажилладаг компаниуд,  мэргэжилтнүүдийн  харилцан  туршлага солилцох  томоохон талбарын нэг  юм.

Энэ удаагийн  үзэсгэлэн тоонд  технологид  бүх нийтээр нь  шилжүүлэх  асуудлыг  онцолж  байна. Мөн роботжуулалт,  хиймэл оюун  ухаан,   нисэгчгүй  нисэх  төхөөрөмжийн   хөгжил, жолоодлогын  автомат  систем  зэрэг  нь гол сэдэв  нь болж  байна.    Германы  канцлер Ангела  Меркель  энэ үзэсгэлэнг нээж үг хэлсэн.  Тэрээр  энд  тоон  технологид  шилжих нь  орчин үеийн  эдийн засгийг   хүчирхэг  болгоход  хүчтэй  нөлөөлөхийг  онцлоод  Европт  энэ үйл  явц хэт  удаашралтай  байгааг  ч  шүүмжилсэн.

"Себит 2017"-ын   түнш  орноор  энэ жил  Япон улс сонгогдсон.  Тиймээс  нээлтийн  арга хэмжээнд  нь   Японы  Ерөнхий сайд Абэ  Шинзо  оролцож  үг хэлсэн.  Тэрээр  энд  хэлсэн  үгэндээ   Япон,  Европын Холбооны   чөлөөт худалдааны  бүс  байгуулах  тухай гэрээг нэн даруй  батлахын  төлөө байгаагаа илэрхийлсэн. Мөн  хамтын  ажиллагаа бол  шинэ  үнэт  зүйлсийг бий болгодог.   Мөн  шинэ эрины  эхлэл  юм гэдгийг онцлон мэдэгдсэн юм. Таван өдөр  үргэлжлэх энэ  үзэсгэлэн худалдаанд  нийтдээ  70 гаруй орны  3000  компани оролцож байна.  Харин үзэж  сонирхох хүний тоо  200 мянгад  хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мэдээллийн технологийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт боллоо  
Үзсэн: 291 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй