Шууд

Японы Гунма их сургуулийн профессор Тошио Фукуда зөвлөгөө өглөө

2017-03-20 15:12:25

Эмгэг Судлалын Үндэсний Төв 2017 оны хоёрдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн дэмжлэгээр зайн оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулан, эмгэг судлалын тусламж, үйлчилгээнд дэвшилтэд технологийг нутагшуулах ажлыг хэрэгжүүлж байна. Дээрх ажлын хүрээнд тус төвийн эмгэг судлаач эмч нар Япон болон БНСУ-ын телепатологич профессоруудын багтай хамтран хүндрэлтэй, ховор, түвэгтэй тохиолдлуудын оношилгооны асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Ийнхүү Япон улсын Гунма их сургуулийн профессор Тошио Фукуда тэргүүтэй баг 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус төвд ажиллаж, эмгэг судлаач эмч нарт зөвөлгөө өгч, телепатологийн зөвлөлдөх үйл ажиллагааг гардан гүйцэтгэн, Япон улсын Мита эмнэлэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын олон улсын их сургуулийн Паталогийн тэнхимийн профессор, телепатологич Ичиро Моритой шууд холбогдон, хүндрэлтэй тохиолдлуудыг шийдвэрлэлээ.

Тэрбээр “... Энэ технологийг хэрэгжүүлж байгаа нь олон улсын жишигт нийцсэн зүйтэй шийдвэр болсныг сайшааж, бэлдэцийн чанар сайжирсан, мөн “cell blok”-ийг бэлдэж байгаа нь оношилгоог шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.



Эсийн блок бэлдсэнээр өвчтөнөөс эдийн шинжилгээ давтан авахгүйгээр эцсийн онош тавих боломжтой бөгөөд цаашид иммуногисто химийн аргаар ямар эсийн буюу ямар эрхтнээс гаралтай анхдагч хавдар болохыг илрүүлэх оношлогооны ачхолбогдолтой юм. Тус төвийн захирал Г.Уянга болон төвийн эмгэг судлаач эмч нар профессорын багт талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааг боломжит бүх хэлбэрээр өргөжүүлэх талаар санал солилцов.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Японы Гунма их сургуулийн профессор Тошио Фукуда зөвлөгөө өглөө   
Үзсэн: 333 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй