Шууд Chart

Х.Баттулга нэрээ татлаа

2017-03-20 15:25:58

Монголын үндэсний олимпийн хорооны ээлжит чуулган ирэх баасан гарагт болно. Тус хорооны дэд ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшээд байсан Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн баасан гарагт нэрээ татаж буйгаа мэдэгдэв.

Ингэснээр дэд ерөнхийлөгчийн сунгаанд дараах таван хүн өрсөлдөхөөр боллоо.  

  • Б.Баттүшиг  /Бадминтоны  сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
  • Ц.Дамдин   /Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч/
  • Ч.Зоригтбаатар  /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Ч.Отгонбаатар  /Орчин үеийн таван төрөлтийн холбооны ерөнхийлөгч/
  • Ж.Хатанбаатар  /Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч/

Олимпийн чуулганд гишүүнээр оролцох 167 гишүүнээс хамгийн олон санал авсан хоёр хүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдоно. 

Сонирхуулахад энэ удаагийн чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгч, хоёр дэд ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлийн 11 гишүүнийг сонгох юм. МҮОХ-ны ерөнхийлөгч болон гүйцэтгэх зөвлөлд дараах хүмүүс нэр дэвшээд байна.

МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчид

  • Я.Батсуурь /Шагайн харвааны холбооны ерөнхийлөгч/
  • Ц.Бат-Энх /Волейболын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Ч.Бат-Эрдэнэ /Даамын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Д.Загдсүрэн /Хүндийг өргөлтийн холбооны ерөнхийлөгч/
  • Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Э.Мөнх-Очир /Биатлоны холбооны ерөнхийлөгч/
  • Л.Халтар /Гимнастикийн холбооны хүндэт ерөнхийлөгч/

 Гүйцэтгэх зөвлөлд нэр дэвшигчид

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Үүнд, МҮОХ-ны ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Ш.Магван, сүүлийн хоёр олимпийн наадамд оролцсон нэг тамирчин, бусад зургаан сонгогдсон төлөөлөгч багтана.

  • С.Алтанхундага /Олс таталтын холбооны ерөнхийлөгч/
  • Т.Амаржаргал /Байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Ч.Амарсанаа /Ширээний теннисний холбооны гадаад харилцааны албаны дарга/
  • А.Батсүх /Уулчдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн/
  • Б.Бат-Эрдэнэ /Спортын менежментийн холбооны ерөнхийлөгч/
  • Б.Баттүшиг /Бадминтоны сонирхогчдын холбооны ерөнхийлөгч/
  • Д.Болормаа /Тэшүүрийн холбооны удирдах зөвлөлийн дарга/
  • А.Ганбаатар /Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч/
  • С.Ган-Эрдэнэ /Тэквондогийн холбооны гүйцэтгэх захирал/
  • Д.Гэрэл /Самбо бөхийн холбооны ерөнхийлөгч/
  • Ц.Даваацэрэн /Туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч/
  • Ч.Зоригтбаатар /Хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Н.Зулбаатар /Орхон аймгийн Олимпийн зөвлөлийн дарга/
  • Б.Лхагважав /Гимнастикийн холбооны ерөнхийлөгч/
  • Ш.Магван /ОУОХ-ны хүндэт гишүүн /МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалт//
  • Б.Мөнхбаяр /Гандболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн/
  • Б.Наранбаатар /Шатрын холбооны гүйцэтгэх захирал/
  • Д.Отгондалай /Тамирчны төлөөлөл /МҮОХ-ны дүрмийн 17.2-р заалт//
  • Г.Пүрэв-Очир /Рагбигийн холбооны дэд ерөнхийлөгч/
  • Ц.Сандуй /Триатлоны холбооны ерөнхийлөгч/
  • Д.Сумьяабазар /Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч/
  • П.Сэргэлэн /Морин спорт.уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга/
  • Ж.Түмэн-Аюуш /Софт теннисний холбооны ерөнхийлөгч/
  • Ж.Хатанбаатар /Спортын эмнэлэгийн холбооны ерөнхийлөгч/
  • Д.Хишигжаргал /Цанын холбооны ерөнхийлөгч/
  • Д.Энхбаатар /Багануур дүүргийн олимпийн зөвлөлийн дарга/
  • Ч.Энхтайван /Үндэсний сурын холбооны ерөнхийлөгч/
Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Баттулга нэрээ татлаа  
Үзсэн: 458 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй