Шууд

Гамшгаас хамгаалах дадлагыг пүрэв гарагт зохион байгуулна

2017-03-20 15:30:14

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу манай улс гуравдугаар сарын 22-нд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг анх удаа тэмдэглэн өнгөрүүлнэ.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг энэ сарын 22-нд иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүрээнд зохион байгуулж, уг өдрийг олон нийтэд сурталчлан ажиллах юм.

Мөн энэ сарын 23-ны өдрийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугарах бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар, зөвлөмжийн дагуу гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтад хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 


Гамшгаас хамгаалах дадлагыг пүрэв гарагт зохион байгуулна   
Үзсэн: 322 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй