Шууд

Марсель Хиршер 6 жил дараалан дэлхийн цомд түрүүллээ

2017-03-20 15:36:02

Энэ өдөр мөн эрэгтэйчүүдийн дэлхийн цомын АШТ өндөрлөж, 2017 оны шилдгүүдээ тодруулсан байна. Эрэгтэйчүүдийн хувьд нийт 36 гарааны уралдаан болж, ялагчаа нийлбэр дүнгээр тодруулсан. Хаалтын гарааны уралдаан туг сүлжих ангиллын энэ оны сүүлийн буюу 11 дэх гараа байлаа.

Энэ гараанд Шведийн Андре Мирер 1 минут 27.7 секундын амжилтаар тэргүүн байр эзэлсэн бол ХБНГУ-ын цаначин Феликс Нойретер 2-р байрт, Австрийн Михаел Мэтт 3-р байрт шалгарч энэ жилийн дэлхийн цомын тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ. Энэ онд туг сүлжих ангилалд нийт 11 гараа явагдсан. Энэ удаагийн дэлхийн цомын туг сүлжих ангиллын аваргаа ийнхүү Австрийн алдарт тамирчин Марсель Хиршер тодорлоо. Тэрээр боломжит 1100 онооноос 735 оноо авч, энэ оны туг сүлжих ангиллын “Болор бөмбөрцөг” шагналыг хүртлээ.

Улмаар нийт 36 гарааны уралдаанаас 1599 оноо авсан Австрийн Марсель Хиршер энэ жилийн дэлхийн цомд онооны хол илүүтэй тэргүүлсэн бол нийлбэр дүнгээр удаах байрт Норвегийн Кьетел Янсруд, Хенрик Кристофферсон нар бичигдлээ. ДАШТ-ий 6 удаагийн алтан медальт, өдгөө 28 настай нэрт тамирчин Хиршер 2008 оноос эхлэн дэлхийн цомд өрсөлдөж байгаа бөгөөд 2012 оноос эхлэн өнөөг хүртэлх хугацаанд 6 жил дараалан аваргын цомыг хүртээд байгаа билээ. 50 дахь удаагийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн ийнхүү 6 сарын турш үргэлжилсэний эцэст уулын цанын спортын үндсэн 4 төрлөөр шилдгүүдээ тодруулж, ийнхүү хөшгөө хааж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Марсель Хиршер 6 жил дараалан дэлхийн цомд түрүүллээ  
Үзсэн: 298 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй