Шууд

Аж ахуйн нэгжүүдийн 2016 оны байгаль орчны мененжментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгалаа

2017-03-20 17:06:24

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1026 дугаар захирамж, нийслэлийн Байгаль орчны газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/95 дугаар тушаалаар шинэчлэн байгуулсан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын тухайн жилийн батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах 37 аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менементийн төлөвлөгөөний биелэлтэд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн байгаль орчны газар, Туул, Хэрлэн голын сав газрын захиргаа, дүүргүүдийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсүүд, дүүргүүдийн газрын алба, орон нутгийн байгаль хамгаалагч нартай хамтран 2016 оны 11 сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд  шалгалт явуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгалтанд хамрагдсан 37 аж ахуйн нэгжүүдийн 2016 онд хийж гүйцэтгэсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын дагуу дүгнэхэд:

Д/Д

Дүүрэг

Аж ахуйн нэр

Үйл ажиллагааны чиглэл

Үнэлгээ авсан байдал

1

Баянгол дүүрэг

Премиум конкрет ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

  84.0 %

Улаанбаатар БҮК ХК

Барилгын материал үйлдвэрлэл

84.0 %

Цэцүүх трейд ХХК

Химийн бодисын агуулах

84.0 %

Стийл энд конкрет ХХК

Барилгын материал үйлдвэрлэл

Дүгнэгдээгүй

2

Багануур дүүрэг

Багануур ХК

Нүүрсний уурхай

88.7 %

3

Багахангай дүүрэг

Алтан оршихуй групп ХХК

Аюултай хог хаягдал дахин боловсруулах

89.0 %

4

Баянзүрх

дүүрэг

Заламт гол ХХК

Хаягдал хар тугалга боловсруулах үйлдвэр

89.0 %

Нягт оршихуй ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

85.0 %

Рокмон ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

 

М Си Эс кока кола ХХК

Хүнсний үйлдвэрлэл

91.0 %

Цээцээ импекс ХХК

Дайрга

88.5 %

5

Хан-Уул дүүрэг

Ядам од ХХК

Хайрга

81.0 %

Боржигоны тал ХХК

Хайрга

85.5 %

Эх дэлгэр мөрөн ХХК

Хайрга

89.3 %

Цоросжамбаа ХХК

Хайрга

83.8 %

Элит гурван багана ХХК

Хайрга

80.8 %

6

Сонгинохайрхан Дүүрэг

Төгс зуурмаг ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

85.0 %

М Кей Ай ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

83.0 %

Рокмон бюлдинг ХХК

Бетон зуурмаг үйлдвэрлэл

87.0 %

Ялгуусан ХХК

Хайрга

86.0 %

Эврийдейферм ХХК

Мах импекс ХХК

Хүнсний үйлдвэрлэл

Орд констракшн ХХК

Химийн бодисын агуулах

84.0 %

7

Налайх дүүрэг

Бласт ХХК

Эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх

83.0 %

Шохой цагаан булаг ХХК

Барилгын материал үйлдвэрлэл

84.0 %

Тэрэлж сүйх ХХК

Зочид буудал

86.0 %

Налгар түшиг ХХК

Цементын үйлдвэр

80.0 %

Болор Аграмба ХХК

Хаягдал хар тугалга боловсруулах үйлдвэр

Мера ХХК

Химийн бодисын агуулах

86.0 %

Сод Монгол ХХК

Шатахуун түгээх станц

Гэрэлт орд ХХК

Шавар

84.2 %

Хонгда интернейшнл ХХК

Шавар

85.0 %

Бүти ХХК

Элс

90.1 %

Хуалян ХХК

Шавар

84.4 %

Ай Эф Соонс ХХК

Элс

86.5 %

Шар Монгол ХХК

Элс

87.8%

Хунхуа ХХК

Шавар

84.0 %

Байгаль орчны менежментийн 2016 оны төлөвлөгөөний биелэлтийг ирүүлсэн 37 аж ахуйн нэгжүүдийн 32 аж ахуйн нэгж буюу 86.4 хувь нь биелэлт хангагдаж 5 аж ахуйн нэгж буюу 13.6 хувь хангалтгүй дүн үзүүлсэн байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.1.2 дах хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/05 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журам”-ын 3, 4 дэх хэсэгт заасны дагуу жил бүрийн 11 дүгээр сарын 01-ны дотор төсөл хэрэгжүүлэгч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг хүлээн авсан ажлын хэсгээр дүгнэлт гаргуулан ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар дараа жилд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө баталуулж ажиллах үүрэгтэй гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.


Аж ахуйн нэгжүүдийн 2016 оны байгаль орчны мененжментийн төлөвлөгөөний биелэлтийг шалгалаа  
Үзсэн: 203 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй