Шууд

"Сайн аав"-ыг шагнажээ

2017-03-20 17:20:12

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Сайн аав” өдөрлөг зохион байгуулжээ.

“Сайн аав” өдөрлөгийн үеэр өргөсөн тангарагтаа үнэнч, эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл гарган ажиллаж, үр хүүхдээ сайн өсгөн хүмүүжүүлж байгаа мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Лхагвасүрэн, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ч.Амартүвшин, Баруунбаян-Улаан сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатар, цагдаа-зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Балжинянм, нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхжаргал нарыг “Сайн аав”-аар шалгаруулан “Өргөмжлөл” гардуулсан байна.

Мөн алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Хэн сайн дуулах вэ?” караоке тэмцээнийг тасгуудын дунд зохион байгуулжээ.

Тус тэмцээнд цагдаагийн дэд хурандаа С.Бямбасүрэн даргатай Замын цагдаагийн тасаг тэргүүлж, дэд байрт цагдаагийн дэд хурандаа Г.Чимэддагва даргатай Эрүүгийн цагдаагийн тасаг, гутгаар байрт цагдаагийн хошууч Б.Нямдаваа даргатай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн баг шалгарчээ.

 


"Сайн аав"-ыг шагнажээ  
Үзсэн: 442 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй