Шууд Chart

Д.Амартүвшин: Барилддаг “бандитай” битгий болз

2017-03-24 09:32:07

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Амартүвшин фэйсбүүк хуудасдаа бүсгүйчүүдэд зориулж нэгэн сургамжтай зүйл бичжээ. Магадгүй тэрбээр өөртөө тохиолдсон нэгэн бүсгүйд ч хандаж хаягалсан байж болох. Ямартай ч түүний бичсэнийг уншигч танаа хүргэе.

“Тэрний гар хуруу нь бүгд бэртэлтэй. Тулж, хавдаж мурийсан. Хэзээ ч урьдынх шигээ болохгүй. Гэхдээ түүний гаранд байгаа тэр гэмтлийн ард олон сар, жилийн шаргуу бэлтгэл байдаг. Улиг болсон элдэв газрын оройн хоол кинотой болзоо, түүний алтан цагийг үрнэ. Тэгсний оронд бэлтгэл хийсэн нь илүү дээр санагдана. Тэр чамтай хэтэрхий орой болтол гадуур зугаалж, хамт байж чадахгүй. Учир нь тэр их бэлтгэлийн дараа эрт унтаж, сайн амрах хэрэгтэй.

Тэр тэгэж шоу цэнгээнд хамт явж, үнэтэй ресторанд хооллож чадахгүй. Учир нь тэр ганц шөнийн үнэтэй хоол, шоу цэнгээний мөнгөөрөө хэдэн сарынхаа витаминыг авах нь илүү ашигтай гэдгийг сайн мэднэ. Чамайг өөрийг нь ойлгодог байхыг хүснэ. Тэр үргэлж маш том цүнх үүрч явдаг. Магадгүй болзоондоо ч тэр цүнхтэйгээ ирнэ. Гэхдээ тэр хийж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай, хайртай. Түүнд маш том зорилго, хүсэл мөрөөдөл бий. Хэрвээ чи түүнийг ойлгохгүй, хүндлэхгүй байнга гомдолловол тэр чамаас явах болно” гэсэн байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Амартүвшин: Барилддаг “бандитай” битгий болз  
Үзсэн: 11470 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
nymaa [202.70.46.xxx] 2017-03-29 23:21
bas l vnen shvv oilgoj baix naiz xeregtei shvv dvv maani bas iimerxvv zvil bolson yum bolzoo hi beltgeliin tsagtai dandaa dabtsana oxin songolt xii geed sportoo songoson doo
ө [202.21.112.xxx] 2017-03-29 19:28
Баярсайхаан чи одоо больчихооч ээ. Фээсбүүкийн мэдээгээр мэдээ бичихээ больж үз чи
Зочин [202.70.46.xxx] 2017-03-25 17:33
Amjiltai avchaad ehnertei huuhedtei boloh heregtei murisan garig chin ilj iish chavaasda mini muu hani geed garaar chin baharhah ehner huuhduud neg l odor garch irnee hoshin shogin jujigchin bansh Bataa neg l odor hani maani urdaas haraad tavj bsan gedeg shig chamd ch gesen haraad hanashgyi saihan huuhen urdaas chin ineegeed ireh ter l odrin gaihamshigig chi medreh l bh amjilt
Зочин [45.117.34.xxx] 2017-03-24 21:53
хүүхэн хэрэггүй. амжилт хэрэгтэй. энэ олимпийн циклд чадахгүй бол дахиад чамд амжилт ирэхгүй. чи олимпийн аварга бол. чи чадна. цаг чинь ирсэн.....хөдөлмөрлө...............
Зочин [103.212.117.xxx] 2017-03-24 13:31
Amjilt shan hanitai bolooroi
зочин [122.201.31.xxx] 2017-03-24 13:18
Маш сайн ухаантай зорьсон зорилготой юм бичсэн байна. Тамирчин хүний энэ том тэмүүлэл , Монголынхоо нэрийг тив дэлхийд дуурсгах хүсэлтэй энэ залууд амжилт хүсье. Ер нь энэ залуу ч гэхгүй тамирчин бүсгүйчүүдийг мөн ингэж ойлгох хэрэгтэй шүү эрчүүд минь
Зочин [66.181.160.xxx] 2017-03-24 18:47
Ene ooroo tgj bichegui zuer copy xxa
Зочин [202.179.24.xxx] 2017-03-24 12:42
ухаантай залуу байна
Зочин [66.181.185.xxx] 2017-03-24 12:24
монголынхоо нэрийг дэлхийд өргөж яваа бөмбөрцөгийн хүн шүү дээ энэ залуу.
Зочин [43.228.129.xxx] 2017-03-24 12:22
Үнэнийг хэлсэн байна.Тамирчдадаа амжилт хүсье!Харин сонгууль гэж битгий шоудаж бэлтгэлээ алдахгүй байхыг хичээнгүйлэн хүсье
Зочин [112.72.15.xxx] 2017-03-24 11:50
хатуу бөгөөд амьдралд маш ойрхон яг үнэн зүйл хэлсэн байна.тамирчиндаа спортын ажмилт хүсье.
Зочин [202.131.243.xxx] 2017-03-24 11:39
tiinshdee odoonii ohiduud hiisver mungunuus uur um bodhoo baitsan t1 d
Зочин [202.179.31.xxx] 2017-03-24 11:29
сайн байна.амжилтанд хүрэхийн тулд өөрөөсөө золиос,хүч хөдөлмөр шаардаж амжилтанд хүрнэ.охидоо энэ бол маш ухаалаг зоримог залуугийн үг байна.амжилт амжилт
зочин [202.179.29.xxx] 2017-03-24 11:02
сайн байна тамирчин хүнтэй ханилна гэдэг их л сайн ойлгодог тэвчээртэй хүн байх нь ээ бүсгүйчүүд ээ
зараа [182.160.36.xxx] 2017-03-24 10:48
товч бөгөөд тодорхой чин үнэнээ л бичиж. дотроо бодолтой, мундаг, сайхан залуу шиг байна, охидууд аа.

Бидэнтэй нэгдээрэй