Шууд Chart

АНУ-д сакура цэцгийн баяр болж байна

2017-04-11 14:02:47

АНУ-ын ерөнхийлөгчийн том охин Иванка Трамп гэр бүлийнхээ гишүүдийн хамт  жил болгон Вашингтон хотод зохион байгуулагддаг  сакура цэцэглэх  наадамд оролцсон байна. Тус наадмын үеэр  Японы урлаг соёлыг танилцуулсан үзэсгэлэн болон хүлээн авалт болсон юм. Хүлээн авалтад  нийт 400 гаруй зочид төлөөлөгчид оролцжээ.

Үзэсгэлэнгийн үеэр түүний охин Арабелла болон хүү Жозеф Японы үндэсний тоглоом бөмбөр, Хина хүүхэлдэй зэргээр нааджээ. Үйл ажиллагааны үеэр Арабеллаг  сакура цэцэглэх наадмын хүндэт  гүнжээр томилсон бөгөөд түүний дуртай Японы алдарт хошин шогийн жүжигчин Пикоторогийн мэндчилгээ дэлгэцэн дээр гарчээ. Сакура цэцэглэх наадам нь  АНУ-ын Вашингтон хотод жил бүрийн хавар зохион байгуулагддаг. Японы ард түмэн найрамдалт харилцааны бэлэгдэл болгож тус сакура модыг  АНУ-д бэлэглэсэн түүхтэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-д сакура цэцгийн баяр болж байна  
Үзсэн: 694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй