Шууд

Уран сайхны гимнастикийн шинэгчлэгдсэн дүрмийн сургалт боллоо

2017-04-17 16:59:57

“Токио 2020” олимпийн мөчлөгт уран сайхны гимнастикийн спортын олон улсын тэмцээнүүдэд мөрдөгдөх олон улсын гимнастикийн холбооны шинэчлэгдсэн дүрмийн сургалт боллоо. 2017-2020 оны хугацаанд буюу ирэх олимпийн мөчлөгт уран сайхны гимнастикийн  тэмцээнүүдэд мөрдөгдөх дүрмийн сургалтыг Монголын гимнастикийн холбооны хамт олон МҮОХ-ны олимпик "Олимпик Хаус" танхимд зохион байгуулсан юм. Онол, практик хосолсон энэхүү чухал ач холбогдолтой сургалтыг Монголын гимнастикийн холбооны уран сайхны гимнастикийн техникийн хорооны дасгалжуулагчид болох олон улсын шүүгч Баатаржавын Эрдэнэзаяа, Батболдын Халиун нар удирдан явуулсан юм.

Манай улсад уран сайхны гимнастикийн спортын төрлөөр тамирчдыг бэлтгэн ажилладаг багш дасгалжуулагчид, мөн шүүгчид, тамирчдын төлөөлөл гээд нийтдээ 40 орчим хүн энэ сургалтад хамрагдан оролцжээ.

Олон улсын гимнастикийн холбооны энэхүү сургалтын гол зорилго нь  мэдээж монгол улсад уран сайхны гимнастикийн спортын хөгжил, цаашдын ололт амжилтыг нэмэгдүүлэх, мөн дасгалжуулагч, тамирчдын дүрмийн мэдлэгийг шинэчлэн сайжруулахад оршиж байна. Мөн энэхүү сургалтад хамрагдан оролцсон шүүгч нарыг улсдаа зохион байгуулагдах дотоодын тэмцээн уралдаануудаа шүүх эрхийг нь батламжлах юм байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Уран сайхны гимнастикийн шинэгчлэгдсэн дүрмийн сургалт боллоо  
Үзсэн: 462 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.188.xxx] 2017-04-19 05:54
Уран сайхны гимнастикийн залуу халаа болсон ОУ шуугч Эрдэнэзаяа Халиунаа нартаа монголын нэрийг дуурсгах олон сайн тамирчид бэлтгэхэд улам ихийг сурч мэдэж тугээгээрэй гэж хусье. Та нар шуу. Амжилт

Бидэнтэй нэгдээрэй