Шууд

"Яргуй-2017" ардын язгуур урлагийн наадам эхэллээ

2017-04-18 15:31:07

Ардын язгуур урлагийн "Яргуй-2017" наадам Дорнод аймгийн ХДТ-т өнөөдөр эхэлж байна. Энэ жилийн наадамд ЕБС-ийн 14 сургуулийн 170 гаруй авьяаслаг хүүхэд багачууд Ардын язгуур урлаг, Ардын бүжиг, Уртын болон Ардын дуу, Ардын хөгжим төрлөөр авьяас чадвараа сорьж байгаа юм.

Хүүхдийн урлагийн наадмыг аймгийн Хүүхдийн зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн дэмжин, Дорнод аймгийн Боловсрол Соёл урлагийн газар, Хөгжимт Драмын Театр, ХААН ХҮНС ХХК-ийн Дорнод салбарын хамт олон хамтран ажилласан байна.

Б.Отгонбавуу


"Яргуй-2017" ардын язгуур урлагийн наадам эхэллээ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй