Шууд Chart

3.5 мянга жилийн настай занданшуулсан шарил олж илрүүлжээ

2017-04-19 13:55:47

Археологичид Египетээс 3.5 мянга жилийн настай занданшуулсан шарилыг олж илрүүлжээ. Эх сурвалжуудын хэлж байгаагаар зургаан ширхэг модон авсан дотор зандалшуулсан эртний шарилыг Египетийн Дра-Абул-Нага гэх газрын ойролцоогоос олжээ.

Шарилын хамт маш олон хөшөө дурсгал, эртний эдлэл хэрэглэлүүд ч хамт олдсон талаар онцолсон байна. Энэ тухай орон нутгийн эртний эдлэл судлалын газраас өгсөн мэдээллээр эдгээр олдворууд манай эриний өмнөх 1550-1069 он буюу эртний Египетийн Хаанчлалын шинэ эрин үед хамаарагдаж байж магадгүй хэмээн таамаглаж байгаа талаар мэдээлсэн юм байна.

Энэ нь ойролцоогоор 3500 жил гэсэн үг юм. Эртний эдлэлийн Луксор товчооны захирал Мостафа Вазири энэ олдворын талаар сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "18-р зууны үед хамаардаг Гүрэнт улсын Эртний хаадын  алдартай булшны талаарх цуу яриа өнгөрсөн зууны эхэн үе хүртэл яригддаг байсан ч харамсалтай нь археологчид тухайн үеийн хаадын булшийг олж чадаагүй байсан юм" гэжээ.

Харин Египетийн Эртний Эдлэлийн сайд Халед Энани энэ талаар мэдэгдэхдээ "Археологичдын нээж илрүүлсэн эдгээр булш нь маш сайн хадгалагдан үлдсэн нь онцгой ач холбогдолтой олдвор боллоо" гэж онцолсон байна. Эдгээр олдворын дунд хэдэн мянган ширхэг мод болон керамик материалаар урласан уран барималууд ч байсан байна. Мөн үүний хажуугаар маш олон төрлийн өнгө хэлбэр бүхий сав суулга ч хамт хадгалагдан үлджээ.

Эрдэмтдийн хэлж байгаагаар эдгээр үнэт олдворууд нь тэгш өнгцөгт олон өрөө тасалгаа бүхий зай талбайтай булшинд хадгалагдан үлдсэн нь эртний шинэ хаанчлалын эрин үетэй холбоотой гэж мэдэгдсэн байна. Харин археологчид энэхүү булшнаас олдсон олдворуудыг зөвхөн эхлэл хэсгүүд гэжээ.

Учир нь тус булшинд сүүлийн зуунтай холбоотой хадгалагдан үлдсэн олдворууд ч олдсон байна. Одоогоор мэргэжилтнүүд түүхийн ховор олдворыг шинжилж, булшинд хадгалагдсан занданшуулсан шарил хэн болохыг олж тогтоох, гарал угсаа болон ямар зэрэг зиндааны хүн байсан тухай олж илрүүлэхээр ажиллаж буй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

3.5 мянга жилийн настай занданшуулсан шарил олж илрүүлжээ  
Үзсэн: 2320 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй