Шууд

М.Даваажаргал 10 тэрбум 53 сая төгрөгийн үнэтэй байранд амьдардаг

2017-04-19 13:54:19

Хакүхо М.Даваажаргалын хөрөнгийг Монгол мөнгөөр тооцвол 400 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэнэ гэсэн "Арлын орон дахь Монголын тэрбумтан” нэртэй нийтлэл дуулиан тариад байна.

Тэрбээр Токиогийн төв хэсэгт байрлах "Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт эхнэр, хүүхдүүдтэйгээ "Tower manshion’’-ий 11 давхарт амьдардаг гэнэ. Энэ байр Япондоо хамгийн үнэтэйд тооцогддог баячуудын амьдардаг өргөө гэнэ.

Хахукогийн амьдардаг байр л гэхэд Монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх аж. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэж бичжээ.

"Сүмимото рингён” гэх зэрэг олон пүүс компанийн рекламанд тоглож, дунджаар 300 мянга орчим иен халааслаж, түүнийгээ мэргэжлийн сүмогийн холбоотой хуваадаг байна. Харин тус холбооноос ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен өгдөг гэнэ.

Энэ мөнгө нь Монгол ханшаар 48 сая 262500 төгрөг. Үүнээс гадна башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг юм.

Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай бөгөөд Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал 10 тэрбум 53 сая төгрөгийн үнэтэй байранд амьдардаг  
Үзсэн: 2404 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй