Шууд

"Төгс бүсгүйн зууч" киноны нээлт боллоо

2017-04-20 10:44:56

“Магби” групп, “Мэлмий” энтертайнментийн бүтээл "Төгс бүсгүйн зууч" инээдмийн уран сайхны киноны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа “Imax”, “Өргөө” кино театрт боллоо. Тус киноны найруулагчаар Ш.Батбаяр, А.Баттулга, продюсероор Б.Мөнхтуяа, зохиолчоор Ж.Сувд ажиллажээ.

Гол дүрд М.Баттулга, Н.Отгонтогос, Т.Баттулга, Н.Мөнхсоёл, З.Онон, П.Баярцэнгэл, Ц.Эрдэнэцэцэг, О.Оюун-Эрдэнэ, М.Аззаяа нар тоглосон байна.

Нээлтийн үйл ажиллагаанд кино багийнхан оролцож, хамтран ажилласан болон кино бүтээхэд туслалцаа үзүүлсэн хүмүүстээ талархал илэрхийлсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Төгс бүсгүйн зууч" киноны нээлт боллоо  
Үзсэн: 1028 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй