Шууд

Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдлээ

2017-04-20 14:21:23

Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг боловсруулан Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр 2015 онд дэмжин баталсан билээ.

Энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-14-ны өдрүүдэд БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сан дээрх байгууллагуудтай хамтран иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах аймаг, нийслэлийн Насан туршийн боловсролын төв, нэгжүүд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий 42 хүнийг “Үндэсний сургагч багш”-аар бэлтгэлээ гэж Монголбанкнаас мэдээллээ.


Санхүүгийн боловсрол олгох сургагч багш нар бэлтгэгдлээ  
Үзсэн: 186 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй