Шууд

Азийн спортын наадмын албан ёсны хөтөлбөрт цахим спортыг оруулна

2017-04-20 14:55:57

Хятадын Ханжоу хотод болох 2022 оны Азийн спортын наадмын албан ёсны хөтөлбөрт цахим спорт буюу онлайн видео тоглоомын төрлийг оруулахаар болжээ.

Энэ шийдвэр нь “цахим спорт хурдацтай хөгжиж, спортын шинэ төрлийн хэмжээнд хүрсний илрэл мөн” гэж Азийн Олимпын зөвлөл мэдэгдлээ.

Мөн Индонезийн Жакарта хотод болох 2018 оны Азийн наадамд цахим спортыг үзүүлэх тоглолт хэлбэрээр оруулахаар болсон байна.

Үүнээс гадна энэ онд Туркменистанд болох Азийн танхимын болон тулааны урлагийн наадмын хөтөлбөрт цахим спортыг оруулахаар болжээ.


Азийн спортын наадмын албан ёсны хөтөлбөрт цахим спортыг оруулна  
Үзсэн: 380 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй