Шууд

Энэ оны 3 дугаар сард гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

2017-04-20 14:57:13

Монгол Улсын энэ оны гуравдугаар сарын гадаад худалдааны гүйцэтгэтгэлийн тойм мэдээ гарчээ. Дээрх хугацааны гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 33.3 хувиар буюу 518.1 сая ам.доллараар өсч, 2076.1 сая ам.долларт хүрсэн. Үүнд экспорт 35.6 хувиар буюу 340.9 сая ам.доллараар, импорт 29.6 хувиар буюу 177.2 сая ам.доллараар тус тус өссөн нь нөлөөлжээ. Тайлант хугацаанд экспортын дүн импортын дүнгээс 523.7 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 163.8 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.

Мөн валютын төлбөртэй худалдааны тэнцэл  2017 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр 528.8 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 163.1 сая ам.доллараар өссөн байна. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 68.7 хувь буюу 1427.0 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.6 хувь буюу 241.0 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 47.7 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 42.1 хувиар тус тус өссөн байна.

Гадаад худалдааны нөхцөлийн индекс тайлант хугацааны эцэст өмнөх оны мөн үеэс 29.5 хувиар өссөн бол өмнөх сараас 8.9хувиар буурч 1.636-д хүрчээ. Тайлант сард хөрөнгө оруулалт, нефть, хэрэглээний бүтээгдэхүүний импортын үнэ өссөн, нүүрсний экспортын үнэ буурснаас худалдааны нөхцөл өмнөх сараас муудсан байна.

Энэхүү манай улсын 2017 оны 3 дугаар сарын гадаад худалдааны тойм мэдээг дэлгэрэнгүйгээр хүргэж байна.


Энэ оны 3 дугаар сард гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ  
Үзсэн: 299 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй