Шууд

Сан Франциско 2020 он гэхэд хоггүй хот болно

2017-04-20 15:48:20

Өнөөдрийн байдлаар, хүн төрөлхтөн жилд дунджаар 700 сая тонн хатуу хог үйлдвэрлэдэг гэсэн тооцоо судалгаа байдаг. Хогны асуудлыг шийдэхийн тулд ангилан ялгахаас эхэлдэг гэдгийг маш олон улсын жишээн дээрээс харж болохоор байгаа. Тухайлбал, Швейцарь, Герман, Дани, Нидерланд, Франц, Япон зэрэг улс хог хаягдлынхаа 60 хүртэлх хувийг дахин боловсруулж ашиглаж байна.

АНУ-ын Сан Франциско хот бараг 1 сая хүн амтай. Тус хотын зүгээс, өнгөрөгч 2009 онд, хогийг ангилан ялгаж хаях хууль хэрэгжиж эхэлсэн. Хогийг дахин боловсруулах, найрлагад оруулж ашиглах, мөн шууд хаях гэж үндсэн 3 хэсэгт хуваан хогийг боловсруулж байна. Тиймээс, тус хот энэ талаа ашиглан 2020 он гэхэд, хоггүй хот болох зорилт тавьж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн  ажиллаж байна.

Тухайлбал, хувийн хэвшлийн компани л гэхэд, найрлагад оруулж болох хогийг ашиглаж, дахин боловсруулж, хүнсний бордоо болгож байна. Найрлагад оруулж болох хог хаягдал, өдөрт 650 тонн орчим хог гардаг бөгөөд, үүнийг органик материал хэмээн нэрлэдэг. Хүнсний бордоогоо орон нутгийн фермерүүд болон усан үзмийн талбайн эздэд зарж борлуулж байгаа аж. Түүнчлэн, цаас, лааз, хуванцар, шил зэргийг дахин боловсруулан ашиглаж байна. Ингэснээр нийт хог хаягдлын 80 хувийг эргүүлэн ашиглаж байна гэсэн үг. Харин үлдсэн 20 хувийг ирэх 2020 он гэхэд дахин боловсруулж, хоггүй хот болохоор ажиллаж байгаа юм.











Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сан Франциско 2020 он гэхэд хоггүй хот болно  
Үзсэн: 395 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй