Шууд Chart

Сарын аяны нээлт Сэлэнгэ аймагт боллоо

2017-04-20 15:53:50

Орон даяар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сэдэвт сарын аян болж байгаа бөгөөд үүний нээлт Сэлэнгэ аймагт боллоо. Аяны хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөгөө мэдээлэл өгч эрсдэл их гардаг салбаруудад хяналт тавьж ажиллах юм байна.

Нээлтийн үеэр Онцгой байдал, Цагдаагийн газар, Хилийн цэргийн 0243-р ангийн бие бүрэлдхүүн ард иргэдэд осол аваарийн үед хэрхэн анхан шатны тусламж үзүүлэх  сургуулилт боллоо.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь ганц сараар хязгаарлагдах ажил биш гэдгийг аймгийн удирдлагууд ч онцолж байна.

Он гарсаар Сэлэнгэ аймагт 10 гаруй үйлдвэрлэлийн осол гарсан нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг ажлын байранд    мөрдөж ажиллахгүй байгаатай холбоотой гэнэ.

Нээлтийн ажиллагааны үеэр ХАБЭА-н хууль, тогтоомжийг сурталчлах сургалтыг зохион байгуулж, эрүүл аюулгүй ажлын байр бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудалд анхаардаг байгууллагуудыг шалгаруулан шагнав.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сарын аяны нээлт Сэлэнгэ аймагт боллоо  
Үзсэн: 374 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй