Шууд

Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

2017-04-20 17:17:21

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2017.04.20/ хуралдан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төсөлд цагаар ажиллах буюу тодорхой ажлыг гүйцэтгэж, зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажпын хөлсөө шууд авдаг байх, туршилтын болон дагалдан ажиллуулах хугацааг 3 сараас илүүгүй байхаар хөдөлмөрийн гэрээнд тусгах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахаар тусгасан юм.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо.


Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 381 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй