Шууд Chart

Охидын баг Хойд Марианы арлуудын багийн эсрэг тоглож, ялалт байгуулжээ

2017-04-21 09:02:44

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын АШТ БНХАУ-ын Шанхай хотод боллоо. Тус тэмцээнд Монголын охидын шигшээ баг амжилттай оролцов.

Тэд өчигдөр Хойд Марианы арлуудын багийн эсрэг тоглож, ялалт байгуулжээ. Япон мэргэжилтэн Ики Ёожүгээр удирдуулсан манай охид хаалгаа хуурай манаж, өрсөлдөгчөө 2-0-ийн харьцаатай буулган авсан байна.

Эхний гоолыг шигшээ багийн довтлогч Э.Энхмаргад оруулсан бол сүүлийн гоолыг өрсөлдөгч багийн төвийн хамгаалагч Ван Лора өөрийн хаалгандаа хийсэн байна.

10 орны баг оролцсон энэхүү тэмцээн өчигдөр өндөрлөсөн бөгөөд манай охидын баг Хонгконг, Гуамын багтай хамт тэмцээний “В” хэсэгт багтан өрсөлдсөн юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Охидын баг Хойд Марианы арлуудын багийн эсрэг тоглож, ялалт байгуулжээ  
Үзсэн: 745 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Jamaa Lkhaasuren [103.212.118.xxx] 2017-04-28 10:36
Lora Van Bael,Belgi mongoliin holitstoi,mongol ohin.Ulsiin shigsheegiin tamirchin.Esreg bagiinhaa haalgand Gol oruulj hojson yumshuu. Medeellee zuv sudalj oruulaachee.Bi Emee n bna.
Batsukh [59.153.113.xxx] 2017-04-27 23:23
1-рт. Van Lora гэдэг хүүхэд чинь тэдний Монголын багийнх. 2-рт, Судалгаагаа сайн хийчихээд мэдээллээ бичиж байгаарай. 3-рт, Эсрэг багтаа довтолж хожлын бөмбөг оруулсныг нь тодорхой бичээч! Олон нийт буруу зөрүү ойлголт авөад байна шүү. Мэдээлэгчээ!

Бидэнтэй нэгдээрэй