Шууд

"Mongolia cup-2017" олон улсын тэмцээн маргааш өндөрлөнө

2017-04-21 10:07:13

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч асан О.Чулуунбатын нэрэмжит "Mongolia cup-2017" олон улсын ширээний теннисний тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.

Өсвөрийн ангилалд болж буй тус тэмцээнд Япон, БНСУ, Хонгконг, Сингапур, Малайз, Казакстан, Польш, ОXУ, Монгол Улсын нийт 12 орны шилдэг тамирчин өрсөлдөж буй. Тэмцээн ганцаарчилсан төрлөөр явагдаж, энэ сарын 22-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Mongolia cup-2017" олон улсын тэмцээн маргааш өндөрлөнө  
Үзсэн: 409 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй