Шууд Chart

Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа

2017-04-21 10:10:33

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал  хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон бусад албаныхан энэ сарын 20-нд Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Ажлын хэсэгт эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон шинээр байгуулах мэс заслын тасгийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар тус эрүүл мэндийн төвийн дарга Л.Батжаргал дэлгэрэнгүй байлаар танилцуулсан.  

Түүнчлэн ахмад настан болон хүүхдийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг өргөжүүлэхээр төлөвлөж буй барилгын дотоод зохион байгуулалттай танилцсан Нийгмийн асуудал  хариуцсан  төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар тухайн барилгын орчныг тохижуулахад зарим арга хэмжээг авч ажиллах талаар ярилцсан юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.


Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа  
Үзсэн: 342 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй