Шууд

Даатгалын салбарын цэвэр ашиг 60.5 хувиар өсчээ

2017-04-21 10:22:55

Даатгалын компаниудын нийт хөрөнгийн хэмжээ 2016 оны эцсийн байдлаар 208.4 тэрбум төгрөг, цэвэр ашиг 11.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.3, 60.5 хувиар тус тус өсчээ.

Өнгөрсөн онд компаниуд нийтдээ 114.5 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж, 61,978 даатгуулагчдад 34.3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон байна. Зөвхөн жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагаанаас гэхэд нийт 27.8 тэрбум төгрөгийн хураамж төвлөрүүлж, 33,188 даатгуулагчдад нийт 14.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр өгчээ.

Үүнээс гадна ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 37.2 тэрбум төгрөгийн давхар даатгалын хураамжийг гадаадын даатгагчдад төлсөн байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


Даатгалын салбарын цэвэр ашиг 60.5 хувиар өсчээ  
Үзсэн: 324 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй