Шууд Chart

С.Даваасүрэн СХН-ийн Бодлого боловсруулагчдын уулзалтад оролцож байна

2017-04-21 10:32:07

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /СХН/-ийн уулзалтад оролцож байна. Хороо 2010 онд тус нийгэмлэгт гишүүнээр элссэн бөгөөд 2016 оны 9 дүгээр сараас нийгэмлэгийн үйл ажиллагааны үндсэн бүтцийн нэгжүүд болох зургаан ажлын хэсэгт ажиллаж байна.

Бодлого боловсруулагчдын 9 дэх удаагийн “Тогтвортой санхүүгийн хүртээмжийг хөгжүүлэхэд шинэ технологийг хэрэглэх нь” сэдэвт дээрх дугуй ширээний уулзалтад  Жи20, санхүүгийн хүртээмжийн болон стандарт тогтоогч олон улсын байгууллагууд, гишүүн орнуудын эдийн засаг, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд болон хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөгч оролцож, санхүүгийн тогтвортой байдал, нэн ядуу иргэдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сүүлийн үеийн дэвшилтэт санхүүгийн технологи зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Уулзалтад оролцогчид хэлэлцэж буй асуудлаар зөвлөмж гаргах бөгөөд СХН-ийн зөвлөмж нь улс орнуудын санхүүгийн зохицуулагчдын баримтлан ажиллах дүрэм заавруудын адил мөрдөгдөнө. Тиймээс уг зөвлөмжийг боловсруулахад оролцох нь Монгол Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдолтой юм гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.


С.Даваасүрэн СХН-ийн Бодлого боловсруулагчдын уулзалтад оролцож байна  
Үзсэн: 319 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй