Шууд

Боловсролын талаар мэдээлэл өгнө

2017-04-21 12:17:27

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг өнөөдрөөс 24 хүртэл "Мишээл экспо" төвд болно. Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад мэргэжил сонголтын чиг баримжаа олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах талаар мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх юм байна. 

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банк зэрэг 90 гаруй байгууллага оролцох аж.

Түүнчлэн "Боловсролын зээлийн сан"-гийнхан, арилжааны банкуудын төлөөлөл “Мишээл экспо”-д ажиллаж сургалтын зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Боловсролын талаар мэдээлэл өгнө  
Үзсэн: 332 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй