Шууд

Хөвсгөл нуурын баруун бүс цахилгаантай болно

2017-04-21 12:20:20

Монгол орны аялал жуулчлалын гол тулгуур төв болсон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хөвсгөл нуурын баруун бүсийг цахилгаанд холбохоор 16 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажлын нээлт боллоо.  

Хөвсгөл нуурыг тойрсон 73 жуулчны бааз, 110 гэр буудал болон нутгийн иргэд  тог цахилгаантай болж гадна дотны жуулчдад үйлчлэх боловсон 00, халуун ус, интернэт орчин гээд олон давуу тал бүрдэх гэнэ.

Цахилгаан дамжуулах агаарын шугам 35-40 км замыг туулж хамгийн цаад талын жуулчны бааз хүртэл тавигдах бөгөөд Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх компаний их засвараас 1,6 тэрбум төгрөгийн санхүүжилтын өртөгтэй тус ажлыг “Инфраструктур”, “Селена”, “Нэмэх Хасах” гэсэн гурван компани 50 хоногийн хугацаанд гүйцэтгэж хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хөвсгөл нуурын баруун бүс цахилгаантай болно  
Үзсэн: 381 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй