Шууд Chart

Зөрчилтэй дөрвөн барилгыг буулгана

2017-04-21 12:54:26

Нийслэлийн засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар дөрвөн барилгыг буулгах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн хэмжээнд 23 зөрчилтэй барилга байдаг аж.

Одоогийн байдлаар, Иргэн Машбатын БГД-ийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний хоёр давхар барилгын өргөтгөлийг буулгаж байна.

Тухайн барилгын өргөтгөлийг эзэмших газраас нь хэтрүүлэн барьсан, өргөтгөл барих батлагдсан зураг төсөл байхгүй, явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан, инженерийн шугам сүлжээний хоёр худаг дээр барьсан зэрэг зөрчил илэрчээ.

Ийм зөрчилтэй барилгыг буулгах ажлыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас шат дараатай хэрэгжүүлж эхлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зөрчилтэй дөрвөн барилгыг буулгана  
Үзсэн: 328 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй