Шууд

Жолооны ард хэрхэн стресст орохгүй байх вэ

2017-04-21 13:17:54

Өнөөдрийн их хотын амьдралыг авто машингүйгээр төсөөлөхөд бэрх. Харин авто машинаар замын хөдөлгөөнд оролцох явцад жолооч нарыг замын бөглөрөл, соёлгүй жолооч нарын бүдүүлэг үйлдэл, эвдэрсэн зам маш их бухимдуулдаг. Энэ стрессийг тайлж сурах нь жолооч, цаашилбал явган зорчигчийн аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал болоод байна.

 
Жолооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ?

Юуны өмнө стресс гэдэг орчин үеийн амьдралын, тэр тусам жолоо барьж байгаа хүний салшгүй хэсэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Ингээд стрессээс зайлсхийх бус харин урьдчилан төлөвлөж, хэт стресст орсон үедээ тайлж сурах хэрэгтэй.

Жолооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ?

Жишээлбэл: Замын бөглөрөл үүсэх эрсдэл хамгийн бага байдаг цагуудад замын хөдөлгөөнд оролцох. Бөглөрөл хамгийн бага байдаг тэр бүр хүн мэддэггүй туслах замууд, тэдгээрт хүрэх маршруутаа урьдчилан судлаад замын хөдөлгөөн хэт ачаалалтай үед тэр замаа ашиглах.
Харин яалт ч үгүй дээр дурдагдсан шалтгааны улмаас бухимдаж, стресст орсон бол тамхи татаж тайлах гэсний хэрэггүй гэж сэтгэл зүйчид үзэж байна. Учир нь тэртээ тэргүй олон арван машин бөөгнөрч хортой утаагаар эргэн тойрноо бохирдуулж байхад дээр нь тамхины утаагаар нэмж хордуулах хэрэггүй.

Жолооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ?

Ганцаар явж байгаа бол суудлаа цохиод авч болно. Ингэснээр стрессийн үед үүсдэг булчингийн чангарлыг суллана, өөрийгөө суудлаа балбаж байгааг хөндлөгийн хүний нүдээр харж төсөөлбөл инээд хүрэх нь гарцаагүй. Харин инээд бол стресс тайлах хамгийн шилдэг аргуудын нэг.

Жолооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ?

Стресст орох үед хүний амьсгалын давтамж аяндаа нэмэгддэг. Иймд бөглөрөл нэлээд удах янзтай бол нүдээ анин амьсгалынхаа давтамж дээр анхаарлаа төвлөрүүлэн аажмаар удаан, тайван болгох хэрэгтэй. Тайван байх нь хамгийн чухал.

Радио, хөгжим сонс. Өчигдөр амжуулсан ажил, өнөөдөр амжуулах гэж байгаа ажлынхаа талаар сайтар бод. Олдож байгаа цагийг бухимдаж уурлахын оронд өөртөө ашигтайгаар эргүүлж сурах хэрэгтэй. Таны эрэн тойронд болж байгаа бүхнийг огт хөндлөнгийн хүний нүдээр хараад үз. Яг зурагтын нэвтрүүлэг, эсвэл баримтат кино үзэж байгаа мэт.

Мөн эелдэг, бусдыг хүндлэх энгийн дүрмийг дагах нь мэдрэлийн энергээ хадгалахад чухал үүрэгтэйг санаж байх хэрэгтэй. Хамгийн наад нь зах нь бусад жолооч нар өөрт чинь яаж хандаасай гэж хүсдэг вэ яг тийм байдлаар тэдэнтэй харьц. Бусдын гаргасан алдаанд хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Өөгүй хүн гэж байхгүй гэдгийг сана.

Жолооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ?

Эгнээгээ солих, эсвэл түрж орж ирэх гэсэн жолооч нарт зам тавиад өгчихөд буруудах зүйлгүй. Нэг ч гэсэн хүнээс бага ч гэсэн талархсан дохио авна гэдэг ямар ч л байсан сайн зүйл.

Зам удаан гарч байгаа явган зорчигч, улаан гэрэл, том оврын машин, замын бартаа зэрэг зүйлсэд бухимдаж уурлах хэрэггүй. Цас, эсвэл бороо орлоо гэж мянга уурлаад зогсоож чадахгүйтэй адил энэ бүхэнд тайван, ойлгоцтой хандвал мэдрэлийнхээ хэд гурван эсийг үхүүлэлгүй үлдээж өөртөө буян үйлдсэн хэрэг болно.

Жолооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ?

Хүн рүү хуцаж, зуухаас өөр юм мэддэггүй нохой дайрахад өөдөөс нь адилхан архираад уралцаад байдаггүй биз дээ. Үүнтэй адил бүдүүлэг зангийн хариуд уурлаж, адилхан бүдүүлэг зан гаргаж доройтох хэрэггүй.
Явган зорчигчид зам хөндлөн гарах, өөр машинд зам тавих боломж өгөх төдийд хэн нэгэнд уурлах хэрэггүй. Учиргүй баян, учиргүй том албан тушаалтай биш л бол танд ч гэсэн нэгэн цагт хоёр зээрдээрээ зам хөндлөн гарах хэрэг зайлшгүй ирнэ гэдгийг мартаж болохгүй. Тэгэхээр намайг ингээд зам гарч явахад урдаг нохой шиг жолооч сигналдаад, дайрах гээд байвал яах вэ гэж бодоод үз.

Стрессгүй, аюулгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно гэдэг жолооч нарын уралдаан бус харин хамтын ажиллагаа байх ёстойг мартаж болохгүй. Зам тавьж өгсөн, ямар нэг зүйл анхааруулсан жолоочид гар өргөн талархал илэрхийлж байхаа бүү мартаарай.

Жолооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ?

Тайвшруулах эм хэрэглэсэн бол жолооний ард суух хэрэггүй
Автомашин жолоодох үедээ ямар эм хэрэглэж болох, болохгүй жолооч нар мэдэж байх нь чухал. Зарим төрлийн тэр дундаа өвчин намдаах, тайвшруулах эмнүүд нь төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, нойр хүрэх, хөдөлгөөний баримжаа алдагдуулахад нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон байна.

Ийм эмийн улмаас зам тээврийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад автозамын ослын 10 хувь нь тайвшруулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс ямар ч эмийг уухаасаа өмнө заавартай нь уншиж танилц. Хэрэв эмийн заалт дээр “Тухайн эмийг хэрэглэсний дараа тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар” гэсэн байвал зааврыг дагах хэрэгттэй.

Жолооний ард  хэрхэн  стрест орохгүй байх вэ? зурган илэрцүүд

лооний ард хэрхэн стрест орохгүй байх вэ? зурган илэрцүүд

Хэрэв нойрсуулах, тайвшруулах, стресс тайлах зэрэг үйлчлэлтэй гэж зааварт нь дурьдсан эм уусан бол жолооны ард огт суухгүй байсан нь дээр.

Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед нойр хүрэх, нозоорох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Учир нь тухайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бүрийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг.
Амьдралын зөв хэвшил Авто ослоос таныг сэргийлнэ!

Шинэ жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо: 

Анхааралтай Жолоод

“Ээ золиг гэж. Би яагаад харсангүй вэ?” Энэ бол зам тээврийн осол гаргасны дарааx жолооч нарт хамгийн түгээмэл хэлэгддэг хэллэг. Ерөнхийдөө ихэнх ослын гол шалтгаан жолоочийн анхаарал алдагдсанаас үүcэлтэй байдаг. Анхааралгүй байдал бий болох нь гиюүрэх, огт өөр юм гэнэт бодож эхлэх, нойрмоглох, ядрах, шулуун зам дээр хэт удаан явах, яриандаа халуурахаас үүддэг. Машин жолоодох гэдэг бол бидний хийдэг хамгийн эрсдэлтэй зүйл. Тиймээс та оюун санаагаа машин барьж байхдаа 100% төвлөрүүлж сурахыг заншил мэт болгох хэрэгтэй.

Зам Тавьж Өг

“Зам тавьж өгснөөр хэн ч хэзээд машинаа мөргүүлж байгаагүй.” Та бодоод үз. Хэрэв уулзвар дээр ирчээд хэн нь түрүүлж явах вэ гээд та эргэлзэж байгаа бол зүгээр зам тавиад өг. Хэн түрүүлж уулзвар нэвтрэх нь энгийн ойлголт мэт санагдавч таньд заримдаа эргэлзэх мөчүүд ирнэ. Эсрэг хүнээ хүндлээд эхлээд гаргачих. Аюулгүй жолоодоход байнга дүрмээ барихаас ч дутуугүйгээр харилцан бие биенээ хүндлэх нь эерэг үр дагавар авчирч таныг сэтгэл санаагаар өөдрөг , асуудалгүй зорчин явж үйл хэргээ бүтээхэд тусалдаг гэдгийг бүү март.

Бүү Хурдал

Зохих хурднаас хэтрүүлэн давхих нь таныг хоёр эрсдэлд хүргэнэ: Хариу үйлдэл үзүүлэж арга хэмжээ авах хугацаа тань багасна, мөн та илүү их энергийг хуримтлуулдаг. Хүн дунджаар 0,75-1,5 секүндийг хариу үйлдэл үзүүлэхдээ зарцуулдаг. Урдах машин зогсох эсвэл гэнэт урдуур тань хүн гүйхэд та 2 секунд хоцорсон бол дууслаа л гэсэн үг. Та хурдтай давхиж байх үедээ илүүдэл инерци хуримтлуулснаар тоормос гишгэхэд 50 метрт яваад зогсдог замд 60 метр болон түүнээс дээш зам туулж (шарваж) зогсоно гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та бүү яар. Хурдаа тохируулж яв.

Хамгаалалт #4: Согтож Мансуурсан Үедээ Машинаа Асаах Гэж Бодсоны ч Хэрэггүй

Архи болон бусад согтууруулах ундаа нь таны арга хэмжээ авах чадварыг удаашруулдаг. Тиймээс та согтууруулах ундаа амссан үедээ машиндаа түлхүүрээ хийх гэж бодсоны ч хэрэггүй. Такси дууд. Анд нөхрөөсөө гэртээ хүргэж өгөхийг гуй. Согтуугаар жолоодох нь эрсдэл ихтэй.

Бид жолооны курст сурагчидад бас нэгэн гол зүйлийг зааж өгдөггүй байна. Энэ бол “Би машин барих чадвартай юу?” гэсэн асуулт юм. “Би ядарсан байна уу?”, “Би хангалттай нойр авч чадсан уу?”, “Намайг ядраадаг мансууруулах эм би хэрэглэсэн үү?”, “Би харааныхаа шилийг авч гарсан бил үү?” Хэрэв та эдгээрт бүгдэнд нь “Тийм” гэж хариулсан бол та машин барих чадвартай мөн эрхтэйд өөрийгөө тооц.

Суудлын Бүсээ Зүү

Суудлын бүс таны аюулгүй байдлыг хангах хамгийн чухал ололт гэдэгтэй маргах хэрэггүй. Таныг осолд ороход суудлын бүс танийг хамгаална, бас машинаас гадагш шидэгдэхээс сэргийлдэг. Хамгийн чухал нь таныг суудал дээр тогтоож ослоос бага бэртэлттэй гаргах зорилготой юм. Машин жолоодохдоо бүсээ заавал зүүх шаардлагатай.

Жолооч нарын зам дээрх үггүй харилцан ойлголцол

Дэлхий дахины жолооч нар ямар дохио, хөдөлгөөнийг ашиглаж хоорондоо харилцдагийг та мэдэх үү?

1. Гэрлээрээ хоёр удаа дохих
- Та явж болно, танд зам тавьж өгч байна.

2. Ачааны машинд салаавч харуулах
- Хойд тэнхлэгтээ давхар дугуйтай ачааны машины жолоочид салаавч харуулах нь түүний хойд дугуйнуудын хооронд чулуу гацсан болохыг анхааруулдаг гэнэ.

3. Гараа өргөх
- Нэг удаа (“ослын дохио”)-г анивчуулахтай адил бөгөөд “Баярлалаа” гэсэн утгатай.

4. Гараараа агаарт дугуй зурах
- Таны машины дугуй хийгүй болсоныг анхааруулж байна.

5. Анивчиж буй гэрлийг гараараа дүрслэх
- Зарим жолооч нар бүрэнхий нөхцөлд, эсвэл манан, цасан шуургатай үед гэрлээ асаахаа мартсан байдаг. “Гэрлээ асаах цаг нь болжээ, анд минь” гэдгийг ойлгуулахын тулд энэ дохио занг ашигладаг байна.

6. Ослын дохиогоор анивчих
- Энэ нь баярласан, талархсанаа илэрхийлэх нийтэд зөвшөөрөгдсөн хэлбэр

7. Холын болон ойрын гэрлийг ойр ойрхон шилжүүлэх
- Өөдөөс ирж буй машин тан руу хол болон ойрын гэрлээ ойр ойрхон шилжүүлэн дохиж байвал таны гэрэл гялбуулж байна гэсэн утгыг илэрхийлнэ.

8. Гарын алгаа харуулах, эсвэл хуруугаараа дээш заах
- Таны багаажны хаалга нээлттэй байна.

9. Гараараа хаалганы орчимыг заах
- Таны хаалга дутуу хаагдсан байгаа бололтой.

10. Бага давтамжтайгаар гэрлээрээ олон удаа дохиж дуут дохиог дуугаргах
- Хурдаа хасаарай, урд чинь осол байж болзошгүй.

Эх сурвалж: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв


Жолооны ард хэрхэн стресст орохгүй байх вэ  
Үзсэн: 1067 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй