Шууд Chart

Дүүргийн 130 гаруй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

2017-04-21 13:28:09

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хууль зүйн тасаг нийслэлийн ЗДТГ, Өмгөөлөгчдийн холбоотой хамтран иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг өчигдөр зохион байгуулав. Иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгт дүүргийн 1-20 дугаар хорооны 130 гаруй иргэн хүрэлцэн ирж, Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч А.Гантуяа, Д.Ариунзул нараас эрүү, иргэн, гэр бүлийн эрх зүйн харилцаатай холбоотой асуудлаар хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа.


Дүүргийн 130 гаруй иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв  
Үзсэн: 321 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй