Шууд

Шилдэг хаалгачаар У.Болортуяа шалгарав

2017-04-21 15:49:23

Монголын охидын шигшээ багийн оролцсон зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээний шилдэг хаалгачийн шагналыг Монголын шигшээ багийн хаалгач У.Болортуяа хүртэв.

Тус тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод амжилттай болж, өндөрлөлөө.

Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх хорооны хуралд оролцож буй Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар удирдах зөвлөлийн гишүүний үүднээс тэмцээний шилдэг тоглогчдод шагнал гардуулжээ.

Монголын эмэгтэй шүүгчид болох Э.Хүслэнзаяа, Ц.Оюундарь нар ажиллан, А.Жаргалмаа, Б.Чинзориг нар тэмцээний үеэр болсон дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж, мэдлэгээ дээшлүүлсэн юм.

Зүүн Азийн 15 хүртэлх охидын АШТ нь “А”, “В”, “С” гэсэн гурван ангилалын хүрээнд явагдсан ба Монголын баг гурав тоглож, дөрвөн оноо авав. Энэ нь анх удаа албан ёсны томоохон тэмцээнд оролцсон Монголын охидын шигшээ багт том амжилт юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шилдэг хаалгачаар У.Болортуяа шалгарав  
Үзсэн: 478 Mongolian National Broadcast  

Анхааруулга:

Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу сайтын сэтгэгдэл бичих хэсгийг хаасан болно.

Бидэнтэй нэгдээрэй