Шууд Chart

Дуучдын дараагийн менежмент бяцхан хүүхдүүд болов

2017-05-09 09:01:06

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын үед зохиолын дуучид нэг хэсэг хослон дуулж, хамт амьдарч байв. Энэ нь бараг мода байсан гэхэд бараг хилсдэхгүй. Тэгвэл энэ урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлчдийн дараагийн менежментийн гол бай нь сошиал одод болох бяцхан хүүхэд боллоо.

Энэхүү буухиаг дуучин Э.Тармандах эхлүүлж, "Булдруу" хэмээн хочлогдсон адтай бяцхан хүү А.Өсөх-Ирээдүй байлаа. Тэрбээр дууны эзэнтэй "Аархал" дууг нь дуулж олны анхаарлыг ихэд татсан юм.

Тэгвэл дараагийн хүн нь дуучин Э.Чулууунчимэг байв. Тэрбээр "Авьяаслаг Монголчууд" шоунд  оролцож,  олны хайрыг татаад байсан "Бяцхан чоно" буюу Энжитэй хамтран "Зүгээр л инээмсэглэ" дуугаа хамтран дуулж, тоглолтынхоо маркетингийг хийгээд амжив.

Удаах уран бүтээлчээр Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх тодорлоо. Тэрбээр мөн л олны хайр хүндэтгэлийг хүлээсэн бяцхан хүү Б.Бат-Энэрэлтэй хамтран "Хаан заяатай орчлон" хэмээх дууг “өлгийдсан” юм.

Энэ хүү анх С.Батсүхийн "Орчлонг хайрлаарай" дууг дуулж сошиал ертөнцийнхний хайрыг татсан удаатай.

Бяцхан хүү Б.Бат-Энэрэл төрөлхийн харааны бэрхшээлтэй бөгөөд энэ сарын 20-нд МҮЭСТО-д хандивын тоглолтоо хийх гэж байгаа аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучдын дараагийн менежмент бяцхан хүүхдүүд болов  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй