Шууд Chart

Б.Янжинлхам

МҮОНР-гийн редактор


М.Одмандах: Нутаг, нутгийн аялгуу өнгийн цэцэгс шиг оршиж байж Монгол хэлний өв сан баялаг арвин байна

2017-05-12 13:53:39

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл" нэвтрүүлэг “Нутгийн аялгуу” цувралаар та бүхэнд хүрч байгаа билээ. Энэ удаагийн дугаартаа бид Буриад судлалын академийн Ерөнхийлөгч, Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Мягмарсүрэнгийн Одмандахыг урьж, “Буриад аман аялга” сэдвээр ярилцлаа.

Хэл бичгийн ухааны доктор, дэд профессор Мягмарсүрэнгийн Одмандах:

-    Төв халхаасаа ялгаатай байсандаа ичих биш, төв халхаасаа ялгаатай ярьдагтаа санаа зовох биш харин ч ёс заншил, өвөрмөц байдал, нутгийнхаа аялгуугаар бахархдаг, миний өвөг дээдэс, миний аав ээж энэ хэлээр хэлд орж, би ч мөн адил энэ хэлээр ярьж хэлд орсон шүү гэсэн сэтгэл зүйтэй байж үүгээрээ бахархдаг, хамгаалдаг чин сэтгэлтэй байгаасай л гэж хэлмээр байна.

-     Монголчууд бүгдээрээ нийтлэг нэг үндэстэн боловч дотроо салбар аман аялгуутай өөрийн гэсэн өвөрмөц ёс заншилтай байх нь яваандаа монголчуудын Монголоороо үлдэх том дархлаа юм.

-    Ер нь нэг угсаатан, нэг үндэстэн гэдэг энэ бодлого нь зарим талаараа жижиг угсаа бүлгийн хүмүүсийг мөхөөх уусган шингээх аюултай үзэгдэл юм. Би адилхан Монгол учраас би буриадаараа ч ярьж л байх ёстой. Дөрвөд нь дөрвөдөөрөө, баяд нь баядаараа ярьж байж энэ монгол хэл чинь өөрөө амьд байж, энэ Монгол Улс чинь  олон ястан, угсаатнаас бүрэлдсэн нэг үндэстэн байна гэдэг нь харагдаж байх ёстой. 

Нийтэлсэн: Б.Янжинлхам

М.Одмандах: Нутаг, нутгийн аялгуу өнгийн цэцэгс шиг оршиж байж Монгол хэлний өв сан баялаг арвин байна   
Үзсэн: 620 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй