Шууд

Компьютер графикч сонгон шалгаруулж авна

2017-05-15 11:21:43

Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. Монгол улсын телевизийн салбарт 50 жилийн түүхэн туршлагатай ууган телевиз ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ таныг ажиллах таатай орчинд мэргэжлийн чадварлаг баг хамт олонтой ажиллахыг урьж байна.

Компьютер графикч

Ажлын байрны зорилго:

Компьютер графикийг ашиглан уран сайхны болон техникийн өндөр чанар, шаардлага хангасан дэлгэцийн шинэ шийдэл, бүтээл гаргах...

Ажлын байранд тавигдах шаардлага:

-    Компьютер графикч, дизайнер мэргэжлээр их дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
-    Photoshop, Premiere, After effect, 3D МАХ, Eduis программууд дээр ажилладаг байх
-    Интерьер, экстерьер дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, видео эвлүүлэг болон дуу, дүрсний эффект, компьютер график ашиглан мэргэжлийн өндөр түвшинд промо, реклам, шторк зэргийг хийх чадвартай байх
-    Уран бүтээлч сэтгэлгээтэй
-    Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
-    Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай
-    Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй

Бүрдүүлэх материал:

-    Өөрийн хийсэн 3 бүтээлийг “DVD”-нд хуулбарлаж өгөх
-    Дэлгэрэнгүй анкет /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй  МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
-    Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-    Урьд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
-    Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба, Утас: 325802

Нийтэлсэн: Yндэсний телевиз

Компьютер графикч сонгон шалгаруулж авна  
Үзсэн: 706 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй