Шууд Chart

Нисдэг дроноор уралдах тэмцээн боллоо

2017-05-16 11:36:09

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Их Британид дрон буюу нисдэг төхөөрөмжийн уран жолоодлогын уралдааныг зохион явуулсан байна. Тус уралдаанд нийтдээ 15 багийн тамирчид өөрсдийн дроноор уралдаж, ур чадвараа сорьжээ. Уралдаан бүрт 4 баг өрсөлдөж, ойролцоогоор 8 минут бүхий үргэлжлэх саадыг туулах даалгавартай тэмцээнд оролцсон хүмүүсийн чадвар болон мэдлэг уран жолоодлого сайтай,  бүгд жигд тэнцүү байсан нь шүүгчдийн хувьд маш хүндрэлтэй байсан гэж зохион байгуулагчид нь онцолсон юм.

Дроноор уралдах тэмцээн нь яг л видео тоглоомоор тоглож байгаа мэт мэдрэмжийг бодитоор нь мэдрүүлсэн гэж уралдаанд оролцогчид хэлжээ. Нэг багт 4 нисгэгч буюу удирдлагаар жолоодогч ажилласан бөгөөд уралдаанд оролцогчид бүгд дроннд суурилуулсан камерын тусламжтайгаар нүдэндээ тусгай зориулалтын виртуал нүдний шилийг зүүсэн нь уралдааныг илүү мэргэжлийн төдийгүй маш сонирхолтой түвшинд аваачиж чадсан юм байна.

Дрон нь ойролцоогоор 95 км цагийн хурдтай нисч байсан бөгөөд зарим огцом эргэлт болон дээш доош хөөрөлтийн үеэр хурдаа зайлшгүй багасах шаардлагатай тулгарч байжээ. Энэхүү хүнд нислэгийг удирдахын тулд тэмцээнд оролцогчид удаан хугацааны туршид маш олон удаа бэлтгэл сургуулилт хийсэн төдийгүй хэд хэдэн  дроныг эвджээ. Анх энэ төрлийн спортын уралдаан тэмцээнийг "Агаарын Формула" нэг нэртэйгээр АНУ-д хэдэн жилийн өмнөөс зохиож эхэлсэн юм. Харин Их Британи улсад хожуу буюу арай өөр төрлөөр хөгжиж ирсэн юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нисдэг дроноор уралдах тэмцээн боллоо  
Үзсэн: 878 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй