Шууд

“Криптос Ложик” компани “Wannacry" вирусыг устгахад чухал үүрэг гүйцэтгэжээ

2017-05-16 16:22:25

АНУ-ын Лос-Анжелес хотын “Криптос Ложик” нэртэй кибер хамгаалалтын компанийн гүйцэтгэх захирал Салим Нейно британи гаралтай залуухан компьютерийн мэргэжилтэн болох Маркус Хатчинсыг “Зөвхөн АНУ-ыг авраад зогсохгүй дэлхийн бусад улс орнуудад хохирол учрахаас сэргийллээ” хэмээн үнэлсэн байна. Салим Нейно өчигдөр “AP”-ын сэтгүүлчид “Скайп”-аар ярилцлага өгөх үеэрээ “Маркус баасан гарагт болсон кибер дайралтыг зогсоохдоо юу хийх ёстойгоо яг таг мэдэж байсан” хэмээн магтжээ. Мөн түүнийг  маш чадварлаг бөгөөд зөв газраа, зөв цагтаа байж, зөв зүйл хийсэн хэмээн ярьсан байна. “WannaCry” бол дэлхийн 150 орчим орны компьютерийн “MS Windows” програмын хуучин хувилбарыг ажиллагаагүй болгосон вирус юм.

“WannaCry” эхлээд компьютерийн файлуудыг кодлох бөгөөд дараа нь дэлгэцэн дээр 300-аас 600 доллар төлөхийг шаардсан зурвас гарч ирдэг. Төлбөрийг төлөхгүй бол компьютерийн өгөгдлийн сан гэмтэж, сэргээх аргагүй болдог байна. Нейно “WannaCry”-ийн довтолгооныг  “зориуд төлөвлөсөн гэдэг нь илэрхий боловч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар тун муу загварчилсан “өт” төдий зүйл, төлбөрийн систем нь ч дэндүү энгийн” хэмээн тодорхойлсон байна. Тэрээр Маркус “унтраах товчлуур”-ыг дарж, вирусыг компанийн сервер рүү шилжүүлэх үед “Криптос Ложик” кибер дайнд оролцож эхэлснийг  мэдэгдсэн  байна.  "Энэ үеэр компанийн сервер унтраатай байсан бол вирус дэлхий даяар тархах байсан" гэж Салим Нейно хэмээн ярьжээ. Мөн тэрээр ярилцлагын төгсгөлд үүнтэй төстэй дайралт дахин гарч болзошгүйг анхааруулсан байна.  “Криптос Ложик” бол байгууллага, хувь хүн болон засгийн газрын агентлагуудыг цахим сүрдүүлгээс хамгаалдаг компани юм байна. 


“WannaCry” кибер дайралтыг зогсооход гол үүрэг гүйцэтгэсэн инженер Маркус Хатчинс нь өдгөө 21 настай. Маркус “AP”-д өгсөн ярилцлагадаа компаниуд кибер дайралтад өртөхгүйн тулд хамгаалалтын системээ шинэчлэх нь зүйтэй болохыг сануулжээ. Мөн инженер техникийн албаа өргөтгөх хэрэгтэй. Тэд л кибер дайралтаас хамгаалж  чадахыг  анхааруулсан  юм.  Маркус Хатчинс бол Англи улсын өмнөд эргээс гаралтай компьютерийн мэргэжилтэн бөгөөд түүний нээсэн “унтраах товчлуур” өнгөрсөн баасан гарагийн цуврал кибер дайралтыг зогсоосон юм. Тэрээр одоо халдлагад  өртсөн  Британийн эрүүл мэндийн  салбарын сүлжээ болон компьютерийн систем дээр ажиллахаар төлөвлөж  байгаа аж.  









Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Криптос Ложик” компани “Wannacry" вирусыг устгахад чухал үүрэг гүйцэтгэжээ  
Үзсэн: 415 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.5.196.xxx] 2017-05-16 17:27
Windows шинэ хувилбараа зарах гэж үхэж байнаа

Бидэнтэй нэгдээрэй