Шууд Chart

Эрдэмтэд дэлхийн “хог хаягдлын нийслэлийг” олжээ

2017-05-17 13:47:47

Дэлхийн  хогийн нийслэл гэж нэрлэгдэхээр газрыг эрдэмтэд оллоо хэмээн Британи, Австралийн мэргэжилтнүүдийн гаргасан судалгааны материалаас иш татан BBC News мэдээлжээ.

Британийн далайн чинад дахь нутаг дэвсгэрт орох Питкэрн (Номхон далай) арлуудын нутаг дэвсгэрт багтах Хендерсон арал дээр ойролцоогоор 37,7 сая хогийн нэгж: пластик, асаагуур, шүдний сойз, сахалын  хутга, загас барих хэрэгсэл зэрэг байгаа ажээ. Тэдний эзэлж байгаа талбай нь 32 кв.км гэнэ.

Хендерсон арал нь далайн урсгалын төвд оршдог бөгөөд хажуугаар нь өнгөрөх Өмнөд Америкийн хөлөг онгоцнуудаас хаягдсан хогийг урсгал уг аралд  хаялж байгаа гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Арал дээр одоо 17 тонн хог байгаа ба нэг кв метрт нь 671 хогийн нэгжтэй аж.

ЮНЕСКО уг арлыг ер бусын экологитай гээд шүрэн арлуудын жагсаалтад оруулсан байгаа. Ер нь бол дэлхий арал бүр, далайн  ургамалын булан бүр нь хүний үйлдвэрлэсэн хогонд дарагдаж эхэлсэн гэж эрдэмтдийн бүлгийн гишүүн Лэверс ярьжээ.


Эрдэмтэд дэлхийн “хог хаягдлын нийслэлийг” олжээ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Цэцгээ [202.179.25.xxx] 2017-05-17 18:34
Сэтгэл өвдчихлөө. Энэ янзаараа байвал дэлхий удахгүй ээ !

Бидэнтэй нэгдээрэй