Шууд Chart

Б.Янжинлхам

МҮОНР-гийн редактор


Ойрад үг хэллэгийг орхивол түүхэн замнал буруу эргэх аюултай

2017-05-19 15:24:10

Монголын радиогийн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг. “Нутгийн аялгуу” цувралаараа “Дөрвөд аман аялга” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, доктор Балчигийн Кату, Шог зохиолч Дагвын Жаргалсайхан нартай уулзаж ярилцлаа.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, доктор Балчигийн Кату:

-Монгол Улс дотор чинь дөрвөд, баяд, захчин, торгууд, өөлд, урианхай, мянгад, халх, цаатан, дархад буриад гээд өчнөөн угсаатан, үндэстэн байна. Энэ бүгдийг төр засгаас бодлогоор анхаарч байх ёстой. Бодлого явуулж байгаа боловч тэр нь далайц муутай байна. 

Шог зохиолч Дагвын Жаргалсайхан: 

-Монгол хэлний баялаг үгсийн сан нутаг, нутгийн аялгуундаа илүү байдаг. Жишээлбэл, Монгол гэдэг том мөрөн рүү арвин болгож цутгаж байгаа тэр цутгалан нь байхгүй болчихвол гол өөрөө татраад ширгэдэгтэй адил нутаг нутгийн аялгуу үгүй болвол Монгол хэл маань устаж үгүй болох юм аа.

-Би буриад хүнтэй уулзаад ярихад ямар муухай буриадаар ярьдаг хүн бэ гэж нэг ч удаа бодогдож үзээгүй. Өвөрмонголчууд нь өвөрмонголоороо, баргууд нь баргаараа, үзэмчингүүд нь үзэмчингээрээ ярих нь л надад үнэхээр сайхан санагддаг.

Нийтэлсэн: Б.Янжинлхам

Ойрад үг хэллэгийг орхивол түүхэн замнал буруу эргэх аюултай   
Үзсэн: 1546 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Tseden [66.181.160.xxx] 2017-05-25 16:47
oird khelend ertnii mongol helnii undes hadgalagdaj uldsen gej boddogddog yum. Hamag Mongoliin haaltiin togloloton deer Khalimagiin hotlogchiin uyangaluun unshsan erooliin ugsiig davtaad neg sonsooroi.huuhed baihdaa heregledeg baisan odoo barag martagsan ugs ikh bainalee.Bas Zuun erhemiin Baasanjaviin yariltslagiig uzeerei dee. Ted naraas jinkhene yazguur Mongol ug,ayalguu sonsogdono.

Бидэнтэй нэгдээрэй