Шууд

"Шилдэг хэрэг бүртгэгч-2017" тэмцээн боллоо

2017-05-19 12:34:42

Архангай аймаг дахь цагдаагийн газрын хэрэг бүртгэх эрх бүхий алба хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хэрэг бүртгэх чадавхийг дээшлүүлэх зорилгоор "Шилдэг хэрэг бүртгэгч-2017" тэмцээнийг зохион байгуулав.

Тэмцээнийг таван төрлөөр зохион байгуулж төрөл тус бүрт өндөр оноо авсан алба хаагчийг шалгарууллаа.

Хууль эрх зүйн мэдлэг шалгах тест 20 оноо, хэргийн газрын үзлэг 10 оноо, цагдаагийн байгууллагын нэгдсэн санд ажиллах ур чадвар 10 оноо, бие хамгаалах байлдааны самбын төрөл 10 оноо, буухиа тэмцээнийг богино хугацаанд гүйцэтгэснээр нийт 50 оноогоор шүүгч нар дүнг нэгтгэн 42 оноогоор 1 дүгээр байрыг Өндөр-Улаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч О.Мөнхтулга, 39.5 оноогоор 2 дугаар байрыг Булган сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Д. Цэнд-Аюуш, 37.3 оноогоор 3 дугаар байрыг Ихтамир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц. Батболд нар эзэлсэн байна.


"Шилдэг хэрэг бүртгэгч-2017" тэмцээн боллоо   
Үзсэн: 295 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй