Шууд

Болор суулгах, торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай хийлээ

2017-05-19 13:11:29

Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцрийн  мэс засал эмчилгээг амжилттай хийлээ.

Уг хүүхэд нь 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг,  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сондра нүдний эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийж олон шатлалтай мэс засал эмчилгээг цогцоор нь  хийх шийдвэр гаргасан бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр УГТЭмнэлэг дээр дээрхи 3 эмнэлгийн эмч, сувилагч нарын хамтарсан баг Б хүүд цайрсан болорыг авах, хиймэл болор суулгах, бүслүүр тавих, ховхорсон торлог засах, силикон тос хийх мэс заслыг амжилттай хийлээ.

Мэс заслын дараа хүүгийн хараа сэргэж, биеийн байдал харьцангуй тогтвортой байсан тул эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Болор суулгах, торлог шилэнцрийн мэс заслыг амжилттай хийлээ   
Үзсэн: 446 Mongolian National Broadcast  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй